Skip to main content

SIERRA OF CREATION

Yo.Tuguldur, G.Munkhbolor and B.Bat-Erdene

Jan 20 – Feb 1, 2020

Lost in Tngri | Jan 26 – Feb 9, 2018

 

The exhibition “Lost in Tngri” was first exhibited at Mongolia Pavilion at the 57th International Venice Art Biennale. The exhibition brought together five Mongolian artists, Chimeddorj Shagdarjav (State Laureate Artist of Mongolia), Enkhtaivan Ochirbat, Munkhbolor Ganbold, Bolortuvshin Jargalsaikhan and Davaajargal Tsaschikher, to explore the issues Mongolian society is facing in it’s forefront. Upon invitation by Paolo Baratta, the President of Venice Biennale, this was the second time that Mongolia participated in this world renowned art exhibition.

 

The Mongolian society is at a crossroads between it’s identity as a nomadic nation with a core belief in Shamanism and Buddhism and as a new, globalized economic reality where the use of natural resources threatens the nation’s identity. The nomadic tradition of a life connected to nature where herding a cattle across a vast and beautiful terrains of Mongolia is considered as heaven by many. On the contrary, the economic opportunities created by the collapse of the socialist system in the 1990s, has opened a door to another kind of heaven. Mining, urban development, the production of cashmere and other kinds of businesses have created a new kind of wealth that is coming at the expense of exploiting the land that once belonged to our ancestors. So is Mongolia disappearing between these two biospheres? Though film, installation, sculpture, and sound, artists across different generations come together to question what lies ahead in the future of Mongolia. 

 

“Lost in Tngri” was exhibited successfully for 6 months, from May to November 2017, at Venice Biennale. It attracted over 100,000 visitors, including international art critics, artists, curators, and collectors, having 150 news and articles broadcasted and published on international TVs, newsletters and magazines. TNT International, Art Radar, One Art Nation, Oxford, Asian Art Newspaper, About Time, Arts Life, Flash Art and several media outlets highlighted Mongolia as one of their top must see exhibitions among 100 other exhibitions.

Хөх Тэнгэрийн Дор Төөрөгсөд | 2018 оны I.26-II.09

 

Тус үзэсгэлэн нь 2017 оны Венецийн 57-р олон улсын биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцсон юм.  “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнд Монгол улсын төрийн соёрхолт Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндөн оролцсон билээ. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа энэхүү өндөр нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд оролцлоо.

 

Тэрээр диваажинг санагдуулам онгон дагшин байгальдаа нүүдлийн соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялагийн төлөө өөр хоорондоо тэмцэлдэн, өвөг дээдсээс үлдээсэн газар нутгаа сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн, өөрийгөө гээж буйг харуулжээ. Өнөөгийн Монгол орон уламжлал, даяаршлын зааг дээр оршин байна. Өргөн уудам нутагтаа малаа маллаж, үзэсгэлэнт байгаль, өвөг дээдсийнхээ сүнстэй холбогдон ирсэн нүүдэлчин амьдрал диваажин гэлтэй. Харин социалист систем задран унаснаар эдийн засгийн шинэ боломжууд үүсч өөр төрлийн диваажингийн үүдийг бидэнд нээж өгсөн. Эцэг өвгөдөөс өвлөн ирсэн газар нутгаа ашиглан уул уурхай, барилга, ноолуурын бизнесийг цэцэглүүлж тав тух, баян тансаг амьдралын төлөө бид улайрсаар… Харин хоёр диваажингийн дунд төөрөлдөн бид өөрийгөө гээж байна уу? Баримал, видео, дуу авиан бүтээлүүдээрээ дамжуулан үе үеийн уран бүтээлчид монгол орны ирээдүйн тухай асууж байгаа юм.

 

“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнг 2017 оны 5-р сараас 11-р сарыг дуустал 6 сарын туршид Венецийн биеннальд амжилттай зохион байгуулсан юм. Энэ хугацаанд 100,000 гаруй олон улсын шүүмжлэгчид, уран бүтээлчид, кураторууд, цуглуулагчид, сэтгүүлчид болон бусад хүмүүс ирж тус үзэсгэлэнг үзсэн ба телевиз, хэвлэл мэдээлэл, сэтгүүл дээр 150 гаруй мэдээ, нийтлэл гарчээ. Тухайлбал, TNT International, Art Radar, One Art Nation, Oxford, Asian Art сонин, Цаг тухай, Arts Life, Flash Art зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол улсын үзэсгэлэнг “шилдэг”, “топ”, “заавал үзэх ёстой” хэмээн бусад 100 гаруй үзэсгэлэнгээс онцолжээ.

Leave a Reply