SIERRA OF CREATION
Yo.Tuguldur, G.Munkhbolor and B.Bat-Erdene
Jan 20 – Feb 1, 2020
Crossing Point | Oct 31 – Nov 14, 2017
Tradition and modernity, orderliness and chaos, rich and poor, past and future… This exhibition is dedicated to the 378 Anniversary of Ulaanbaatar City establishment and brings together crossing points of different rhythms and colors of capital city.
Artists Otgontuvden, B.Bat-Orgil, U.Narbayasgalan, R.Chinzorig, D.Batholboo, B.Bat-Erdene, M.Munkh-Erdene, J.Munkhjargal, J.Tsenguun and “Khukh Zev” art collective are taking part of this extraordinary exhibition. The works depicts the contrasting tones, rhythms and life of the city, showing different aspects and perspectives, and the fact that these artists themselves work in a completely different styles and techniques, including traditional, classical and contemporary, made the exhibition very interesting, giving a real sense of today’s Ulaanbaatar city. A total of 26 paintings, videos and photo works are displayed at the exhibition.
Зөрлөг | 2017 оны X.31-XI.14
Уламжлал ба орчин үе, эмх цэгц ба хог новш, баян ба ядуу, өнгөрсөн ба ирээдүй… Өнөөгийн Улаанбаатар хотын эсрэг тэсрэг өнгө аяс, хэмнэлийн хачин жигтэй зөрлөгүүдийг харуулсан тус үзэсгэлэнг нийслэл хотын 378 жилийн ойн баярыг зориулав.
Уран бүтээлч Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, Б.Бат-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ, Ж.Мөнхжаргал, Ж.Цэнгүүн, уран бүтээлийн “Хөх Зэв” нэгдэл энэхүү үзэсгэлэнд оролцсон ба тэдний бүтээл их хотын эсрэг тэсрэг өнгө аяс, хэмнэл, аж амьдралыг янз бүрийн өнцгөөс харуулахаас гадна эдгээр уран бүтээлчид нь өөрсдөө уламжлалт, сонгодог, нэн орчин үеийн гэхчлэн өнгөрсөн ба өнөө цагийн тэс өөр арга барилаар ажилладаг нь үзэсгэлэнг маш сонирхолтой болгож, яг л өнөөгийн Улаанбаатар хотыг мэдрүүлж чадсан билээ. Үзэсгэлэнд нийт уран зураг, видео, фото, өрөг нийт 26 бүтээл тавигдсан.