Battur Tsedenpil
Timeless
Jul 24 - Aug 6, 2019
Battur Tsedenpil | Timeless | Jul 24 – Aug 6, 2019
“Timeless” features portraits of 13 modern Mongolian women in the early 20th century time-lapse. By juxtaposing modern faces against a century old clothing and environment, artist Battur exposes the persistent nature of women that are timelessly inherit.
Battur has been painting for more than 10 years – depicting the fine relationship between humans and nature. In his works, he is known for blending classical painting techniques with Mongolian painting technique such as “zumber”. Zumber is a traditional decorative method that is used to bring out the material quality of objects by applying dense dots of glue or paint. “Timeless” focuses on highlighting this technique where it’s used to adorn the hair dresses, gold, silver, and pearl accessories of the subjects.
Since 2001, Battur has exhibited in key art institutions of Mongolia such as Zanabazar Museum of Fine Arts, Mongolian Modern Art Gallery, the Art Gallery of Union of Mongolian Artists, Xanadu Gallery, and Art Space 976+.
Moreover, he has participated in numerous international exhibitions and biennales around the world. To name a few, Art under the Roof, organized in Vietnam, the 6th Beijing Biennale, Nord Art 2016 and 2019 in Büdelsdorf, International Art Festival in Malaysia, as well as Japan-Mongolia-Korean joint exhibition organized in Tokyo.
Ts. Battur has won the 1st prize in exhibition dedicated to the poet and author A. Lkhagvaa’s, the first prize in Realist Genre in International Exhibition of Artists-Teachers of Eurosia in Irkutsk Russia and the first place in the Chojin Llama’s Temple exhibition. In 2015, the Mongolian University of Arts and Culture named him the Best Young Professor of the Year and in 2017, he received credentials from the Ministry of Education, Culture, Science and Sports of Mongolia.
Ц.Баттөр | Энгүй | 2019 оны VII.29-VIII.06
“Энгүй” үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлжээ. Тэднийг 20-р зууны эхэн болоод түүнээс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлснээр эмэгтэй хүнд мөнхөд оршсоор ирсэн аливаа чанаруудыг харуулахыг зорьсон бололтой.
Баттөр нь арав гаруй жилийн туршид хүн болон байгалийн нарийн холбоог уран бүтээлдээ тусгахааар зорин ажилласан билээ. Бүтээлээ туурьвахдаа өрнийн сонгодог болон монгол уламжлалт урлахуйн арга барилыг хослуулан ашигладаг. Тухайлбал материаллаг зүйлсийг товойлгон дүрсэхдээ “Зүмбэр” хэмээх уламжлалт аргыг ашигласныг “Энгүй” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс бүсгүйчүүдийн үүсгэл зүүлт, алтан, мөнгөн гоёл чимэглэл, сувдан зүүлт зэргээс олж харж болно.
Баттөр нь 2001 оноос эхлэн Занабазарын дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Монголын Орчин Үеийн Урлагийн Музей, МУЭ, Занаду галерей, Art Space 976+ зэрэгт бүтээлүүдээ дэлгэж, Вьетнам улсад зохиогдсон “Art under the roof” хөтөлбөр, 6 дахь удаагийн Бээжин биенналь, Германы “Норд Арт 2016”олон улсын үзэсгэлэн, Малайзад болсон олон улсын үзэсгэлэн, Токио хотноо зохиогдсон Монгол, Солонгос болон Япон орны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зэрэгт оролцож байсан.
Ц.Баттөрийн гавъяа шагналаас дурьдвал сэтгүүлч яруу найрагч А.Лхагва-н нэрэмжит үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагнал, ОХУ-н Иркутск хотод зохион байгуулагдсан “Еврази-Арт” уран бүтээлч багш нарийн олон улсын багш нарын үзэсгэлэнгээс “Чойжин ламын сүм” бүтээлээр Реалист зургийн төрөлд тэргүүн байрын шагнал, ДДУС-ийн уран бүтээлч багш нарын “Орон зай-2014” үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, СУИС-н оны шилдэг залуу багш, БСШУСЯ-н жуух бичгээр шагнагдсан.