CONTEMPORARY ART OF MONGOLIA I
Discover the works of contemporary artists B.Orkhontuul, D.Dorjderem, T.Enkhbold, J.Anunaran, D.Batzorig, B.Dulguun, Bu.Badral, T.Enkhbold, B.Nandin-Erdene, S.Zesee, E.Lkhagvadorj, L.Khongorzul Ts.Tamir, B.Enerel, Bukhshandas, L.Munguntsetseg, Ts.Myadagmaa and Z.Tumenjargal,
Lkhagvadorj – НИЙГМИЙН БОХИРДОЛ – CONTAMINATION IN THE SOCIETY
Хүмүүс намайг хараад муу архичин л гэдэг. Би залуудаа сайхан амьдралтай, сайхан ажилтай явсан. Одоо миний үр хүүхэд тусдаа гараад сайхан амьдарч байгаа. Намайг хүрээд ир гэдэг юм. Гэхдээ би үр хүүхэддээ гай болоод яахав гэж бодоод л ингэж явнадаа.
Миний насны хүмүүст ажил олддоггүй, бичиг баримт байхгүй болохоор ажилд авдаггүй. Тэгээд хог лааз түүж өдрийг аргацаалж амьдарч байна. Хүмүүс биднийг хүн гэж ойшоож үздэггүй. Залуучууд нь нийлж зодож, хөгшчүүд нь харааж зүхнэ.
Ингэж л амьдрал үргэлжлэнэ дээ хөөрхий.
When people see me, they see me as an alcoholic. When I was younger, I had a good job and good life. Now my children have families and live independently. They ask me to come to live together. I don’t want to disturb the lives of my children and chose this way of life.
People of my age have difficulty in finding job. Because I don’t have personal documents, it creates more difficulty. I live on the garbage, collecting bottles and cans to sell. People don’t perceive us as a human-being. Young people lash me and older people curse.
This is the way how my life goes on.
Orhontuul – БИ ХУВЦАС / AM I CLOTHE
Хүмүүс янз бүрийн хувцас өмсөж өөрийн бодит мөн чанараас өөр өөр дүрд хувирцгаадаг. Бид хувцасыг өмсөж байна уу, эсхүл хувцас биднийг өмсдөг юм уу?
Human being survives in “me” named clothes, creates more than 2 faces, losing their own identities. Are we wearing clothe or we are worn by the clothes?
Anunaran – 1-9 САРТАЙ УРАГИЙН АМЬДРАЛ – 1-9 MONTH EMBRYO – ULTRASOUND
Ураг Хүүхэд эхийн хэвлийд 9 сар амьдарч, хөдөлгөөн үйлдлээр нь унтаж бүр зүүдэлдгийг эхо аппаратаар харж байна. Тэд хэвлийдээ мөн чанараараа оршихуй.. тэд хичээдэггүй… чармайдаггүй… бүх зүйл зөнгөөрөө болдог… яг л мод ургах гэж хичээдэггүйтэй адил…
Гэвч бид “эхийн хэвлийд байхад нь үрээ хайр найргүй олон дахин устгадаг шиг” бас л тэр хэмжээгээр мөн чанараа нухчин дарсаар байх шиг…
We can see in the ultrasound screen, how embryo moves and lives in the womb of mother during the 9 months pregnancy. They live on their own way, they don’t strive; everything goes in a natural way. It is like a way how trees grow.
We destroy our own essence, in a way how women destroy their children, while they are living in the womb of own mother…