Skip to main content

Ts.Gan-Erdene | CLOSER TO THE SUN | 15 Aug – 4 Sep, 2014

 

Based in Münster, Germany, artist Ts.Gan-Erdene is a graduate from the Mongolian University of Culture and Arts in 2001 and Kunstakademie Münster in 2010. He completed master’s degree program under the guidance of the Prof. Hermann-Josef Kuhna.

 

Gan-Erdene artworks have been displayed in over 30 solo and group exhibitions in Mongolia, Germany, Holland and UK in notable museums and exhibition halls such as, NRW Museum, Kunstpalast Dusseldorf, Museum of Contemporary Art, Munster and Government of Münster City, Germany. For his mastery, he received Art Prize for Young Art in 2006, 2nd Prize by Kuboshow in Herne in 2006, 1st Prize from International Art Competition Point No Return, Kunstverein Wesseling Ev in 2012. These prizes

Five notable galleries in Germany work with Gan-Erdene to display his works and he has developed his fans, including the world famous collectors such as Alessandro Benetton (owner of United Colors of Benetton), who collect his works.

 

GAN-ERDENE TSEND: AMBIVALENT, SIGNIFICANT REFLECTIONS

Art Critique by Caroline Messelhäußer, M.A. Art-Profile Magazine for Art

 

Mongolia, the country of Chinggis Khan, impresses the Europeans because of the fascinating nature, the never ending landscapes and high mountains, the extraordinary speech and text and of course because of the impressing culture. Mongolia is the home country of Gan-Erdene Tsend, who has been living and working for over ten years in Germany, particularly in Münster.

 

Reflecting on the past, Tsend’s vita collects a lot of solo and group exhibitions both at home and abroad. Furthermore he won several prizes of art. This year he was also represented at the art fair in Karlsruhe (Germany).

 

Even if he nowadays feels home at Germany, the artist still stays connected with his homeland. On the one hand he is a member of the Union of Mongolian Artist. On the other hand he shows landscapes in his exciting and moving compositions, like steppes and deserts, which are characteristic for Mongolia. His love to the nature developed because he grew up in rural structures.

 

In the last two years Gan-Erdene Tsend has been dedicating himself next to the specific Mongolian landscapes to one more artistic subject: reflections. This complex theme inspired already endless generations of artists in the history of art, who have realized signifying functions in their manner – like the presentation of reflections in various motifs or as final consequence of narcissism.

 

Reflection doesn’t only mean the visual communication. These definitions stand for long and deep reflection and ruminant considerations. In the work of Gan-Erdene Tsend there are two essential and significant attributes, which are mysterious and profound for the viewer at the same time: on the upper real area people are to be seen without a head and upper part of the body, but they are completely reflected in smaller or bigger puddles. However the artist mostly leaves one person missing, but its mirror image does exist in the composition.

 

Two works called “Spiegelung 007” and “Zwei Welten 3” are the good example for showing this essential feature. In the first mentioned picture the viewer recognizes two uniformed soldiers on the right edge of the picture. This could be an evidence for what happened with the young man who exists “just” in the mirror image. Did he have to go to war? Or is it an allusion to current political tensions? Is it a reflection of a happy couple with an air of yesteryear? It is about two different levels of reality that the artist purposely leaves open, the presentation of the past and the present or about a level of awareness to express a desire, memory or a demand?

 

The viewer can and must make – for further understanding – his own thoughts about the images. Because of this reasons interpretations can vary from quite exciting to most emotional. Such example is the large sized picture „Zwei Welten 3“. In the middle of the room is a person sitting on a wooden plank; in its reflection the viewer sees the backside of a close couple.

 

A big reflecting window opens the view of a city. Why isn´t the couple sitting together in the real world anymore? This is a secret known only by the artist but allows own interpretation and consideration. In addition to the named conformities the choice of colors is obvious: Gan-Erdene Tsend always prefers to use subdued, clayey and soft colours in his works. These underline additional meanings and effect of mysterious, emotional and almost secret compositions.

 

Shimmering-shiny colours would have had a contrary contrast to the image content like it can easily be seen in the work called „I love you“. The mirror image shows a cowering, introverted and reflectiv woman. The earthy colours accentuate a melancholy feeling.

 

The works of the artist Gan-Erdene Tsend show how interesting and fascinating a global, artistic and cultural exchange could be.

 

 

 

Ц.ГАН-ЭРДЭНЭ | ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН | 2014 оны VIII/15-IX/4

 

Уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ нь 2001 онд СУИС-ыг баклаврын зэрэгтэй, 2010 онд Германы Мюнстер хотын Кунст Академийг профессор Хэрман Иосеф Кухнагийн удирдлаган доор мастерийн зэрэгтэй төгсчээ.

 

Тэрээр Монгол, Герман, Голланд, Англи улсад 30 гаруй бие даасан болон хамтарсан үзэсгэлэнд оролцож, Дюселдорфын Кунстпаласын НРВ Mузей, Мюнстерийн Контем-порари урлагийн музей, Мюнстер хотын засгийн газар зэрэг нэр хүндтэй газруудад уран бүтээлээ дэлгэж байв. 2006 онд Герман улсын Херне хотын Кубашовын нэрэмжит шилдэг залуу уран бүтээлчийн шагнал, Весселинг хотын урлагийн холбооны олон улсын Point No Return уралдааны 1-р байрын шагналыг тус тус авч байжээ. Эдгээр шагналуудыг бие даан үзэсгэлэнгээ гаргах бүрэн тэтгэлэг болон мөнгө дагалддаг байна.

 

Одоо Германы Мюнстер хотод амьдарч уран бүтээлээ туурвиж буй авъяаслаг уран бүтээлч Ган-Эрдэнэ нь Германы 5 галерейтай гэрээтэй ажиллаж, бүтээлүүдийг нь Италийн United Colors of Benetton-ны эзэн Алессандро Бенеттон зэрэг дэлхийн томоохон цуглуулагчид худалдан авдаг болтлоо өссөн байна.

 

ЦЭНДИЙН ГАН-ЭРДЭНЭ: ХОЁРДМОЛ Бөгөөд УТГА ТӨГӨЛДӨР ДҮРСЛЭЛҮҮД Германы Artprofil урлагийн сэтгүүл дээр урлаг судлаач Каролин Месселхаузерийн бичсэн шүүмж

Чингис хааны эх нутаг болсон Монгол Улс нь гайхалтай үзэсгэлэнт байгаль, хязгааргүй уудам үргэлжлэх тал нутаг, өндөр уулс, өөрийн өвөрмөц хэл бичиг болон соёлоороо европчууд бидний сэтгэлийг гайхашруулан татдаг. Энэ гайхамшигт орон бол 10 гаруй жил ХБНГУлсад ажиллаж, амьдарч буй уран бүтээлч Ц.Ган- Эрдэний төрсөн нутаг юм.

Ц.Ган-Эрдэний уран бүтээлүүд нь дүрслэх урлагийн олон шагналуудыг хүртсэн ба бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээр гадаад дотоодод олны танил болсон байна. Жишээлбэл, энэ жил түүний уран бүтээлүүд нь олон улсад нэртэй Art Karlsruhe үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон юм.

Хэдийгээр уран бүтээлч маань Герман улсад ажиллаж, амьдарч байгаа боловч өөрийн төрсөн эх оронтойгоо нягт холбоотой байдаг. Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн тэрээр уран бүтээлдээ Монгол орны хязгааргүй үргэлжлэх тал нутаг, говийн зураглалыг нүд булаам сэтгэлд хоногшихуйц урнаар дүрслэн харуулдаг билээ. Ц.Ган-Эрдэнэ нь хөдөө нутагт төрж өссөн учраас түүний үзэсгэлэнт байгалийн дүрслэл нь өөрийнх нь дотоод сэтгэлийн салшгүй нэг хэсэг юм.

Ц.Ган-Эрдэнэ нь 2 жил гаруйн өмнөөс Монголын үзэсгэлэнт байгалийн дүрслэлээс гадна уран бүтээлээ Бодол – Толь/Тусгал сэдвээр голчлон туурвиж байна.

Энэхүү сэдэв нь дүрслэх урлагийн түүхийн явцад маш олон уран бүтээлчдэд урлагийн онгодоо оруулах суурь болж өгсөн бөгөөд олон орны уран бүтээлчид тус бүр өөрийн онцлог утгатайгаар энэ сэдвийг дүрслэн харуулсан байдаг. Жишээлбэл, толин тусгал / дүрслэлүүд нь ванитас/vanitas (baroque) натюрморт хэлбэрээр буюу өөрөөрөө бахархан дүрслэх ач холбогдол бүхий тусгалууд байх жишээтэй.

Толин тусгалын онол нь зөвхөн гадаад дүрслэлийн тусгал бус нэр томъёо, утгын хувьд дотоод сэтгэл, бодлогошрол, бясалгалын толин дүрслэл юм.

Ц. Ган-Эрдэний уран бүтээлд 2 чухал онцлог агуулагддаг: үзэгчид маш нууцлаг ертөнцтэй танилцахаас гадна гүн утга агуулгын нөлөөллөөр үзэл бодлын гүнзгий солилцоог бий болгодог. Зургийн дээд буюу бодит амьдралын хэсэгт дүрслэгдсэн хүмүүсийн толгой ба цээжин бие нь дүрслэгддэггүй боловч тэдний бүтэн бие нь усны толин тусгал болон дүрслэгддэг. Энэхүү өвөрмөц шинж чанарыг бодитойгоор тусган харуулсан бүтээлүүдийн жишээ бол Бодол/Тусгал 007 болон 2 ертөнц 003 юм.

Үзэгчдэд Тусгал 007 зурагны баруун дээд өнцөгт зэрэгцэн яваа дүрэмт хувцастай 2 цэрэг харагдаж байна. Үүнийг харахад усан дээр зөвхөн дүрс нь тусгагдсан цэргийн хувь заяа ямар байсныг таамаглан ойлгож болох юм. Тэр дайнд оролцох шаардлагатай байсан уу? Эсвэл энэ нь өнөө үеийн улс төрийн тулгамдсан эмзэг асуудлын тусгал, дүрслэл үү? Эсвэл дурлалт хосын өнгөрсөн жаргалтай амьдралыг дүрслэхийг оролдов уу? Чухамхүү энэ бүтээл нь амьдралын бодит 2 түвшин болох өнгөрсөн ба одоо цагийн дүрслэл, эсвэл бодол санагалзаа, хүсэл мөрөөдөл ухамсарлалын аль нь ч байж болохыг уран бүтээлч маань зураглалдаа нээлттэй үлдээжээ. Үзэгч хэн боловч түүний уран бүтээлээс үүссэн өөрийн үзэл бодлоор утга, агуулга, сэдвийг төгөлдөржүүлэх боломжтой юм. Энэхүү  тайлбар нь олон янзын хувилбартай байх бололцоотой тул ихээхэн сонирхолтойгоороо онцлог юм.

Түүний 2 Ертөнц 003 бүтээлд цонхоор нь томоохон хотын бараа харагдах өрөөний голд байрлах хавтан дээр бодит амьдрал дээр нэг хүн сууж байгаагаар дүрслэгдэн зурагдсан байдаг хэдий ч усны толин тусгал дээр үзэгчдэд хайртай хосууд тодорхой харагдаж байна. Чухамхүү энэ хайртай хосууд яагаад хамтдаа байхгүй байгаа, тэдний хамтын хувь тавиланг хэрхэн тусгахыг уран бүтээлч маань нууц болгон үлдээжээ. Нэг ёсондоо үзэгч бүр өөрийн ойлголт, утга агуулгыг бий болгоно гэсэн үг.

Дүрслэлд утга агуулгын уялдаа холбооноос гадна уран бүтээлийн өнгөний сонголтууд нь анхаарал татмаар: Ц.Ган-Эрдэнэ уран бүтээлдээ намуун зөөлөн шаварлаг өнгийг зотон дээр нэгэн жигд зөөлөн давхарлан буджээ. Энэхүү будалт нь нууцлаг, сэтгэл татам, гүнзгий дүрслэлийг тод томруунаар илэрхийлдэг. Хэрэв тод гэрэлтсэн өнгөнүүд хэрэглэвэл зургийн агуулгад нийцэхгүй бөгөөд сэдэвт үл авцалдах юм.

Явган сууж бодлогоширсон бүсгүйг харуулсан уран бүтээлийн хөрслөг өнгө нь утга агуулгатай нь зохицож уйтгартай орчныг улам тодорхой харуулж байна.

Ц.Ган-Эрдэний уран бүтээлүүд нь та бидэнд дэлхийн уран бүтээлчид, урлаг соёлын харилцан солилцоо нь байнга сэтгэл хөдөлгөм, сонирхолтой байдгийг тодорхой харуулж байгаа юм.

 

[vc_single_image image=”4350″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Field 2014
Oil on canvas
80×100
[vc_single_image image=”4346″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Untitled 2008
Oil on canvas
70×50
[vc_single_image image=”4342″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Good Bye 2014
Oil on canvas
100×80

 

[vc_single_image image=”4349″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Wattwanderer 2013
Oil on canvas
100×150
[vc_single_image image=”4345″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Foot print 2009
Oil on canvas
100×110
[vc_single_image image=”4341″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Mother and Son 2013
Oil on canvas
80×100
[vc_single_image image=”4348″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Siblings on the Wadden Sea 2012
Oil on canvas
90×110

 

[vc_single_image image=”4344″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Closer to the Sun 2014
Oil on canvas
120×90
[vc_single_image image=”4340″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Critique 2011
Oil on canvas
130×150
[vc_single_image image=”4347″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Salkhit 2014
Oil on canvas
80×100
[vc_single_image image=”4343″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Gurvan Saikhan 2013
Oil on canvas
80×100
[vc_single_image image=”4339″ img_size=”full” alignment=”center” onclick=”link_image”]
Brothers and Sisters 2013
Oil on canvas
150×250

Leave a Reply