Speaking Objects and Materials in Contemporary Art of Mongolia IV I April 4 – Apr 19, 2016
Exhibition overview
It is often said that Mongolia is a land of contrasts. Nowhere is this more apparent than in Mongolian contemporary art, a curious discipline that exists on the verge of both tradition and modernity and nature and industry. This dichotomy is at the heart of the fourth “Contemporary Art of Mongolia” exhibition, an annual celebration of Mongolian contemporary art hosted by 976 Art Gallery.
At the entrance, one is greeted by a serene installation by Batzorig Dugersuren, an amalgam of nature at its most peaceful as drops of water descend one by one through a peculiar wooden structure. At close inspection, the work reveals its more violent, post-modern side – the syringe-like wooden form is composed of small scraps of wood reminiscent of cut-down tree stumps, and the artificial waterfall seems to illustrate the very shortcomings of man-made objects, however natural-looking they may be.
Bazo’s work is directly juxtaposed with Jantsankhorol Erdenebayar’s “hybrid sculptures”. If Bazo mostly relies on organic matter found in nature, Jantsa prefers to work with man-made industrial materials – polyurethane foam, plastic tubing, scotch tape, even some discarded legs of an old office chair. Yet both artists seem to want to replicate nature at its most vulnerable.
This juxtaposition is further highlighted by Ochirbold Ayurzana’s ephemeral sculpture of a goat’s head on an iron wire. It is an absurd object in itself, yet it seems to aptly depict mankind’s obsessive desire to create and procreate. Although Ochirbold had first become known for his highly stylized steel sculptures, he seems to relish the chaotic as well – in his performance piece for this exhibition, he randomly shoots metal powder towards an empty magnetized canvases arranged on the wall, which means the final look of the work is entirely up to the basic laws of nature.
On the other hand, Enkhbold Togmidshirev’s work on canvas is as far from chaotic as possible. At first glance, it looks very minimalist – a square canvas divided into four more squares, each a particular shade of beige and gray. Each square has a particular texture and composition due to different materials used: in this case, horse hair, felt, ash and tripe. Enkhbold masterfully appropriates these elements of traditional Mongolian lifestyle to create highly modern works of art.
Enkhtaivan Ochirbat also makes use of everyday-use organic materials, such as sheep wool. In his body of work, sheep wool represents the epitome of Mongolian nomadic tradition, while western influences are depicted by foreign substances, such as coffee beans. In contrast, Munkhbolor Ganbold’s mixed media paintings again make use of industrial materials to create what the artists calls urban landscapes – colorful canvases that are punctured by rusty pipes and plastic tubes as well as ruptured figures delineated by pops of color. Mongolians have always been very tactile people, and this reliance on materials and substances to represent abstract concepts is a highly specific feature of Mongolian contemporary art.
Bayartsetseg Dashdondov’s installation/performance entitled “Secret History of the Mongols” is the most spiritual work of the exhibition. It relies on a number of sacred objects to create a transcendental space for meditation and reflection. Although named after the most fundamental text in Mongolian history and culture, Bayartsetseg’s work seems to defer to the oral tradition of the Mongols, one that relies on objects and materials to weave a narrative through the ages.
“Contemporary Art of Mongolia IV” exhibition is on display at 976 Art Gallery through April 20, 2016.
Jargalan Batbayar
April 4, 2016
Биет зүйлс, эд материалын хүүрнэл – Эрин цагийн урлаг VI үзэсгэлэнд I 2016.IV.4-IV.19
Үзэсгэлэнгийн талаар
Монгол бол эсрэг тэсрэг уур амьсгал, шинэ хуучныг хослуулсан өвөрмөц түүх соёлтой улс. Уламжлал ба шинэчлэл, байгалийн зүй тогтол болон аж үйлдвэрийн хөгжлийг зэрэгцүүлж харуулдгийн хувьд Монголын контемпорари урлаг энэхүү шинж чанарыг хамгийн хурцаар илэрхийлдэг төрөл юм. Эсрэг тэсрэгийн туйлд орших энэхүү илэрхийлэл нь “Монголын контемпорари урлаг IV” үзэсгэлэнгийн амин сүнс болжээ.
Үзэгч орж ирсэн даруйдаа Д.Батзоригийн нэгэн бүтээлтэй нүүр тулах ба уран бүтээлч уг бүтээлдээ цэвэр мод, усны дусал мэт байгалийн материалыг ашиглан амар амгаланг илтгэх нэгэн цогц орчинг бүрдүүлжээ. Гэвч энэхүү тогтуун дүрслэлийг ойртон харваас илүү хэрцгий, эсвэл пост модерн ч гэж хэлж болохуйц дүр төрхийг ажиглаж болно. Дуслын системыг санагдуулам уг бүтээл нь устаж үгүй болж буй модны тайрдсуудаас бүрдсэн ба хүний гараар хийгдсэн зүйл ямагт хиймэл, баригдмал байдгийг илтгэх мэт.
Базогийн ажлыг Э.Жанцанхоролын “холимог баримлуудтай” зэрэгцүүлэн тавьсан нь мөн анхаарал татна. Базо ихэвчлэн байгалийн гаралтай түүхий эд материалтай ажилладаг бол Жанцаа аж үйлдвэрийн гаралтай, хиймэл материалтай ажиллахыг илүүд үздэг аж. Түүний бүтээлүүд барилгын хөөс, хуванцар хоолой, скоч, тэр битгий хэл оффисын сандалын хуучин хөл зэрэг өвөрмөц эд зүйлээс бүтжээ. Хэдийгээр ашиглаж буй материал нь харилцан адилгүй боловчэдгээр уран бүтээлчид эцсийн бүлэгтээ хүн-байгалийн харилцаа болон байгалийн үзэгдлийн тэрхүү эмзэг шинж чанарыг дүрслэхийг зорив уу гэлтэй.
Энэхүү харилцаа нь А.Очирболдын бүтээлд улам тод шингэсэн байх агаад нарийхан төмөр утсан дээр тогтох дөрвөн эвэртэй ямааны толгой нь дангаараа абсурд ч гэмээр харагдах авчбүхэлдээ хүн төрөлхтний бүтээж туурвих хүсэл эрмэлзлийг яруу тодоор дүрслэх мэт. Тэрбээр маш нарийн ажиллагаатай туйлын эмх цэгцтэй ган баримлуудаараа олон танигдсан уран бүтээлч, гэтэл тэр ч мөн сэтгэлийн гүндээ хаос руу тэмүүлдэг болохыг түүний энэхүү үзэсгэлэнд тавигдсан хоёр дахь уран бүтээл буюу соронзтой зотон руу төмрийн үртэс цацах перформанс ажил илтгэнэ. Энэхүү ажлын эцсийн дүр төрх зөвхөн байгалийн ерөнхий хуульд захирагдах боловч уран бүтээлчийн ухамсарт шийдвэрт тулгуурлагдсан гэдгээрээ хүн-байгалийн харилцааг яг цав тодорхойлох мэт.
Тэгвэл уран бүтээлч Т.Энхболдын холимог техникийн ажил нь дээд зэргийн минималист өнгө аястай санагдах буюу дөрвөлжин хэлбэрийг дахин дөрвөн дөрвөлжинд хувааж, тус бүрт нь бор саарал тон бүхий өнгө өгсөн нь маш энгийн харагдана. Нөгөө талаас, дөрвөлжин тус бүрт ашиглагдсан үнс, дэл сүүл, гүзээ зэрэг өвөрмөц материал нь онцлог фактур бүхий минималист бус дүрслэлийг бүтээжээ. Энхболд бол Монгол ахуйд түгээмэл ашиглагддаг нийтлэг эд материалыг орчин үеийн дүрслэх урлагийн хэллэгт маш чадварлагаар хөрвүүлэн уран бүтээл туурвидгаараа онцлог уран бүтээлч юм.
О.Энхтайван ч мөн адил ноос, ноолуур гэх мэт өдөр тутам ашиглагддаг органик материалтай ажиллах дуртай. Тэрбээр хонины ноос, ямааны ноолуур гэх мэт материалаар Монголын уламжлалт нүүдэлчин ахуйг төлөөлүүлдэг бөгөөд харин барууны соёлын нөлөөг кофены үр гэх мэт “гадны” түүхий эдээр дүрсэлдэг байна. Тэгвэл эсрэгээрээ, уран бүтээлч Г.Мөнхболор нь аж үйлдвэрийн түүхий эд ашиглан “хотын ландшафт” хэмээгдэх зэвэрсэн хоолой, хуванцар эд зүйлд сэтлэгдсэн эсвэл ерөнхий силуэт бүхий хүний дүрстэй өнгөлөг, “айлгүй” уран зургуудаа энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Монголчууд хэзээд гарт баригдах тэрхүү мэдрэмжийг чухалчилдаг байсан ба абстракт ухагдахуун, ерөнхий ойлголтыг өдөр тутмын материал, дүрслэлээр дамжуулан харуулах нь Монголын контемпорари дүрслэх урлагийн нэгэн онцлог чадвар юм.
Д.Баярцэцэгийн “Монголын нууц товчоо” нэртэй инстлляци буюу перформанс нь тус үзэсгэлэнгийн хамгийн сүнслэг ажлуудын нэг болжээ. Тэрбээр хэд хэдэн маш онцгой утга учир бүхий эд зүйлийг ашиглан бясалгал хийвэл зохилтой мэт өөрийн гэсэн орон зайг бүрдүүлжээ. Хэдийгээр Баярцэцэг өөрийн бүтээлд Монголын түүх соёлын хамгийн чухал текст болох “Монголын нууц товчоо”-ны нэрийг өгсөн ч, тэрбээр Монголчуудын уламжлал ёс буюу зан заншил, эд зүйлээр түүх соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн дамжуулдаг тэрхүү уламжлалыг сэргээн орчин цагийн нэгэн түүхийг бүтээж буй мэт. Б.Жаргалан