Skip to main content

Altankhuyag Ochirkhuyag | Stomach | Dec 10 – Dec 22, 2014

 

Member of the Blue Sun Mongolian Contemporary Art Center, young artist O.Altanhuyag studied at the Institute of Fine Arts, Mongolia and trained at the studio of professor and artist T.Enkhbold. Witnessing the market tradition and urbanization in Mongolia in his childhood, Altanhuayg started to create works as a student criticizing how human-beings were being transformed into inseparable part of society driven by technology, as well as how people became the victims of political and economic powers.

 

Through his “small” scaled works, the artist depicts human intellect being transformed into a scooper of a giant mining excavator, bringing up “big” issues. He questions why and for what we becoming the cause of natural destruction and suggests humans in today’s society are like machinery. From his works, one can hear the continuous noise of the train and feel the sound of hoe dippers working throughout the night in the city.

 

O. Altankhyag’s  artworks were displayed in various exhibitions such as “Art Camp” by Blue Sun Contemporary Art Center, “Exit” Land Art Exhibition, “Time & Space” by Arts Council of Mongolia and South Korea and have attracted the attentions of many in the art world.

 

Yo.Dalkh-Ochirь Curator and head of the Blue Sun Contemporary Art Center

О.Алтанхуяг | Ходоод

 

“Хөх нар” монголын контемпорари урлагийн төвийн гишүүн, залуу зураач О.Алтанхуяг нь ДУДС-ийн уран зургийн ангийг уран бүтээлч, багш Т.Энхболдын урланд дүүргэсэн. Тэрээр  зах зээлийн шилжилт, хотжилтын үед өсөж, хүн өөрөө нийгэм, техник, технологийн нэг эд эс болж мөн улс төр эдийн засгийн золиос болсоор байгааг шүүмжлэн үзүүлэх санаа нь оюутан байхаас нь эхэлсэн гэж хэлж болно.

 

Түүний жижиг хэмжээний уран зургуудын илэрхийлэл нь газрыг цөмлөн ухагч, шороо, нүүрсийг хутган самрагч аварга шанган шүднүүд хүний толгой оюуны багаж болж, бид ер нь юунд зориулан юуны төлөө байгаль дэлхийгээ сүйтгэгч болоод байна вэ гэдгийг харуулж байдаг.

 

Алтанхуяг нь “Хөх нар“ төвийн “Art Camp“ олон улсын орчин үеийн урлагийн хөтөлбөрт, “ГАРЦ” анхны газар орон зайн урлагийн бүтээл, мөн Монголын урлагийн зөвлөлөөс зохиогдог ТIME & SPACE орчин үеийн урлагийн хамтарсан хөтөлбөрүүдэд оролцсон бүтээлүүд нь мэргэжлийн уран бүтээлчдийн анхаарлыг татаж байдаг.

 

Залуу зураачийн нийгэмд орших хүн нь хүнд механизмтай адил гэдэг “том” санааг “жижиг” хэмжээнд олон хувиралаар бүтээж байгаараа онцлог бөгөөд түүний бүтээлээс галт тэрэгний дохионы янгалах дуу, хотын шөнөжин түжигнэн газар ухагч машины чимээг бид хүртэж мэдэрч болох юм.

 

ХӨХ НАР контемпорари урлагийн төвийн тэргүүн, куратор Ё. Далх-Очир

Leave a Reply