Ariuntuya Jambaldorj
Drop of Air
Feb 11 - Mar 8, 2019
Ariuntuya Jambaldorj | Drop of Air | Feb 11 – Mar 8, 2019
ARTIST STATEMENT
We humans take air from the nature, but never give back. I have a feeling that if my art gives a sense of breathing in fresh air, then I would feel relieved. To me, the art creation process can be compared to a distilling process. It is the process of producing a drop, but has the quality of air -just as nature distills itself and a drop emerges from it. We human-being are the part of the nature – like grass, we come to the earth and go back after a while. Interconnected hearts in my work represent people, dependent on each other, unable to exist alone. Threading a needle, sewing, embroidering, all these processes of creation give a feeling of creating myself. There is no end to this process, you don’t know where the thread is coming from, the thread goes through the needle eye and reaches the vast space, and if you follow the process, you reach the beginning, which could be the vast space.
ABOUT ARTIST
Ariuntuya Jambaldorj is a 2014 graduate of the Institute of Fine Arts of Mongolia. In 2015, along with her friends, Ariuntuya established My Studio and the brand Tara. From 2014 to 2016 she has successfully implemented various art projects and classes while working as a teacher and an artist at Erdem Center as well Tsagaan Darium Art Gallery. She part-took in the 2014-2015 Young Leadership in the Arts program developed by the Arts Council of Mongolia as well as Zorig Foundation’s Young Leadership Program in 2016 and Golomt Bank Scholarship Program in 2012. Ariuntuya’s works have been displayed in over 20 exhibitions, such as Spring, Grand Art, 100 Universes, Golden Brush, organized by the Institute of Fine Arts and Union of Mongolian Artists. She is a recipient of 10 gold, 5 silver and 1 bronze medals from international and domestic children’s competitions and have won 7 prizes from the Institute of Fine Arts and Top Honor Prize from South Korean Mongolian 10th Grand Art Competition.
Ж. Ариунтуяа | Дусал Агаар | 2019 ны II.11-III.08
УРАН БҮТЭЭЛЧ БҮТЭЭЛИЙНХЭЭ ТАЛААР
Хүмүүс бид дэлхийгээс агаар авдаг хэрнээ буцааж өгдөггүй. Нэг ч гэсэн бүтээл нь агаар болон хүмүүст хүрвээс бүтээлч хүний зорилго биелэх юм. Миний хувьд бүтээл тууривах явцыг нэрмэлтэй зүйрлэж болмоор санагддаг. Дусал мэт боловч агаар шиг шинжтэй охь гаргах явц – яг л байгаль дэлхий өөрийгөө нэрж, түүнээс нь дусал гарч байгаа мэт. Хүн өөрөө байгалийн нэг хэсэг – өвс шиг, байгальдаа ирээд хэсэг хамт байгаад буцах… Миний бүтээл дэх хоорондоо утсаар холбогдсон олон зүрх нь хүмүүсийг төлөөлөх ба тэд дангаараа орших боломжгүй, бие биетэйгээ холбоотойг илэрхийлнэ. Бүтээл тууривах явцад зүү сүвлэх, оёх, хээлэх, энэ бүхэн өөрөө өөрийгөө бүтээж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Эцсийн төгсгөл гэж байхгүй энэ үйл явцад, утас хаанаас ирж байгаа нь мэдэгдэхгүй, зүүний сүвэгчээр гараад саруул талд очих, хайгаад хөөгөөд явбал эхлэл дээрээ очих, тэр нь саруул тал байх.
УРАН БҮТЭЭЛЧИЙН ТУХАЙ
Жамбалдоржийн Ариунтуяа нь 2014 онд Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийг зураач мэргэжлээр төгсөж, 2015 онд “Миний Урлан” студи, “Тара” брэндийг өөрийн найз нөхдийн хамт үүсгэн байгуулж уран бүтээл тууривахын сацуу дүрслэх урлагийн хичээл, сургалт, төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Түүнчлэн 2014-2016 онд Эрдэм төвд сайн дурын багшаар, 2014-2015 онд Цагаандарь галерейд зураач, зургийн багшаар ажиллаж 2014-2015 онд Монголын Урлагийн Зөвлөлийн “Урлагийн залуу манлайлагч”, 2016 онд Зориг Сангийн “Залуу манлайлагч”, Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран оролцож байв. СУИС, Урчуудын эвлэлийн хорооны Хавар, Гранд Арт, 100 ертөнц, Алтан бийр зэрэг 20 гаруй үзэсгэлэнд өөрийн бүтээлээр оролцож, хүүхдийн дотоод гадаадын зургийн уралдаануудаас 10 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль, СУИС-аас шилдэг оюутан, уран бүтээлийн 7 шагнал, Монгол Солонгосын Гранд Арт үзэсгэлэнгээс Тэргүүн байрын шагнал хүртэж байсан өсөж яваа залуу уран бүтээлч юм.