BAATARZORIG BATJARGAL | The One | Aug 1-14, 2014
The One, a solo show of Baatarzorig Batjargal displays 16 new artworks, including two large paintings on canvas and fourteen acrylic paintings created on the pieces of old wooden chests, offering viewers artist’s imaginary time travel through the past, present and the future of Mongolia.
The exhibition explores the notion of the interconnectedness between different time periods, spaces, people and cultures. His ironic illustrations provide insightful criticism to the modern chaotic society; increasing immorality, loss of heritage, people’s confusion, socially imposed cultures and environmental degradation.
Baatarzorig is a graduate from the Mongolian University of Arts and Culture, where he attended traditional Mongol Zurag painting class. He is one of the pioneering artists, who adopted Mongol Zurag techniques and motifs for their contemporary art practices. Baatarzorig works distinguish in their use of recognizable historical figures and characters and the combination of traditional and consumer imagery.
Since 2004, Baatarzorig exhibited his works widely in over 30 exhibitions in his home country, and in France, China, Hong Kong and Germany. He is recipient of the title Best Artist of a Year by Union of Mongolian Artists in 2014, took Second Place in Joint Mongolian Korean Competition: Blue Marked Brothers in 2010 and participated in Nomad Studio Residence Project, organized by Arts Council of Korea and Mongolia.
БАТЖАРГАЛЫН БААТАРЗОРИГ | Нэг | 2014 оны VIII/1-14
Батжаргалын Баатарзоригийн “Нэг” бие даасан үзэсгэлэнгээр түүний зотон дээр зурсан том хэмжээний 2, хуучин модон авдар дээр бүтээсэн 14, нийт 16 ширхэг бүтээлийг олон нийтэд толилуулах ба өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй цагийн талаархи уран бүтээлчийн төсөөллийн орон зайгаар үзэгчдийг аялуулах болно.
Хүмүүс, соёл, цаг хугацаа, орон зай нь хэрхэн өөр хоорондоо харьцаж, харилцан хамааралтай байдлыг үүсгэдэг, тэрхүү хамаарал нь хэрхэн өнөөгийн амьдралд тусгалаа олсон талаар энэхүү үзэсгэлэн өгүүлэх юм. Хүмүүсийн ёс суртахуун, өв уламжлал, байгаль орчны ээдрээтэй асуудлуудыг хоржоонтой дүрслэн харуулсан түүний бүтээлүүд нь өнөө цагийн эмх замбараагүй нийгмийг хурцаар шүүмжилжээ.
Баатарзориг нь Соёл урлагийн их сургуулийн уламжлалт монгол зургийн ангийг 2005 онд дүүргэсэн. Тэрээр монгол зургийн арга техник, хэв загварыг ашиглан эрин цагийн урлагийн бүтээл анхлан тууриваж эхэлсэн цөөхөн залуу уран бүтээлчдийн нэг бөгөөд бүтээлдээ ихэвчлэн түүхэн хүмүүс, олны танилууд, уламжлалт болон орчин цагийн бэлэгдлийн дүрслэлүүдийг илэрхийллийн хэллэг болгон ашигладагаараа бусдаас ялгардаг.
2004 оноос эхлэн Монгол, Франц, Гонг Конг, Хятад, Герман улсад зохион байгуулагдсан 30 гаруй үзэсгэлэнд оролцож өөрийн бүтээлүүдээ олны хүртээл болгожээ. 2014 онд Урчуудын эвлэлийн хорооны оны шилдэг бүтээл, 2010 онд Хөх толбот ахан дүүс Монгол-Солонгосын хамтарсан уралдааны 2-р байрын шагнал хүртэж, 2013 онд Монгол, Солонгосын Урлагийн Зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг Нүүдлийн урлан хөтөлбөрт шалгаран оролцож байв.