Contemporary Art of Mongolia VII
City & Mandala by Nomin Bold
Apr 8 - May 8, 2019
Nomin Bold | City & Mandala – Contemporary Art of Mongolia VII | Apr 8 – May 8, 2019
“Khot Mandal”, a solo exhibition by artist Nomin Bold marks the 7th edition of Contemporary Art of Mongolia series. Started in 2013, this annual exhibition is dedicated to the anniversary of the 976 Art Gallery with an aim to explore and showcase the latest works and trends in Mongolian contemporary art.
Bold Nomin is one of the few internationally renowned Mongolian artists. She became known for her paintings, characterized by fine brushwork with symbols and references to Buddhism and Mongolian contemporary life. She questions today’s fast changing society through the lens of Buddhist philosophy.
Born in 1982, Nomin studied at the University of Arts and Culture, graduated with a bachelor degree, specializing in Mongol Zurag painting. Her works have been exhibited in solo and group exhibitions in her home country and abroad, was invited to participate in the Yinchuan Biennale II in China, Documenta 14 in Germany, Aichi Triennale in Japan 2016, the 8th Asia-Pacific Triennial in Australia and the 2nd Bodrum International Biennale in Turkey and participated in group exhibitions held in France, Italy, the United States, Germany, Japan, Korea, Hong Kong and China. She is recipient of the grant from the Krasner-Pollack Foundation in 2015 and the Best Artwork of the Year by Union of Mongolian Artists in 2017.
Б.Номин | Хот Мандал – Монголын Эрин Цагийн Урлаг VII | 2019.04.8-05.08
Уран бүтээлч Б.Номингийн Хот Мандал бие даасан үзэсгэлэнг 976 галерей үүсгэн байгуулагдсаны 7 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. 2013 оноос эхлэн Монголын Контемпорари Урлаг нэртэй цуврал үзэсгэлэнгүүдийг сүүлийн үед шинээр гарч ирж буй шинэлэг бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготойгоор зохион байгуулж ирсэн юм.
Номин нь 1982 онд төрсөн ба СУИС-д суралцаж монгол зургийн ангийг дүүрэгсэн юм. Тэрээр олон улсад нэрд гарсан цөөхөн монгол уран бүтээлчдийн нэг юм. Түүний нарийн бийрээр чадварлаг зурсан буддизмын бэлэг тэмдгүүд болоод орчин үеийн элементүүдээр дүүрэн бүтээлүүд нь асар хурдтай өөрчлөгдөж буй монгол орны нийгэм, улс төр, хувь хүмүүсийн өмнө тулгараад буй асуудлуудыг хөнддөг.
Эх орондоо хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгүүдэд идэвхитэй оролцохын сацуу Хятадын Инчуан Биенналь II, Германы Documenta 14, Японы Айчи Триенналь 2016, Австралийн 8-р Ази Номхон Далайн Триенналь, Туркийн Бодрумын олон улсын 2-р биеннальд уригдан оролцож байв. Түүнчлэн Франц, Итали, АНУ, Герман, Япон, Солонгос, Гонг Конг, Хятад улсад зохион байгуулагдсан үзэсгэлэнгүүдэд оролцож, 2015 онд Краснер-Поллак сангийн шагнал, 2017 онд эх орондоо оны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн.