SIERRA OF CREATION
Yo.Tuguldur, G.Munkhbolor and B.Bat-Erdene
Jan 20 – Feb 1, 2020
Munkhbolor Ganbold | Dreams of Blue Grass | Nov 23 – Dec 12, 2017
G. Munkhbolor represents a younger generation of Mongolian artists, who grew up during the harsh and chaotic transition of Mongolia’s society in the 1990s. Despite the lack of understanding and support of contemporary art in Mongolia, Munkkh continues to create artworks while experimenting courageously. For Munkkh, material scarcity often comes across as an advantage rather than a disadvantage. He frequently uses objects and materials found on the streets, construction sites and wastelands to create his works. His paintings and sculptures often speak about the struggles of living beings and the self-destructive forces of the nature. Forms, shapes and materials symbolize a particular phenomenon in society or human-made illusions. Karma of Eating (2016) which was displayed at Lost in Tngri – Mongolia Pavilion at Venice Art Biennale 2017, focuses on damages made to the Mongolian ecosystem such as increasing desertification caused by overbreeding of goats by cashmere industry. His “contemporary portraits”, “urban landscape” series of paintings were displayed in numbers of solo and group shows held in Stockholm, New York, Gwangju and Ulaanbaatar.
For “Dreams of Blue Grass” Munkkh produced a series of vibrant abstract paintings. Per usual, he used dead animal skulls, rusty metal plates, rotten cottons and ropes. His painting palette consisted mainly of blues, grays, blacks and whites, showing very little sign of bright colors and symbolic shapes that distinguished his earlier works. “Once in my dream, I saw a galaxy with countless stars and with arresting textures. I was obsessed with that image and decided to paint my vision. The creation of these 18 pieces was a 1-year long journey of exploring a new galaxy, where I ended up finding what is my own. It was a journey of investigating the world that surrounds me and the process of denying and rediscovering myself. Sometimes I destroyed my work and then used the torn-up pieces for a collage. Sometimes I painted over my old paintings, then randomly striped layers of paint.
My paintings speak on death, struggles of living beings, mutative and self-destructive forces of nature. Dreams of Blue Grass was a new world I discovered, which I further want to explore”, artist Munkkh says about his new exhibition.
One of the founding members of the “Human-Nature-Love-Freedom” contemporary art movement, artist Munkhbolor studied in Green Horse College, The University of Culture and Arts, Mongolia and The Muthesius Fine Art College, Kiel, Germany. Munkhbolor presented Mongolia at 57th Venice Art Biennale in 2017. His works have been displayed in solo and group exhibitions held in Mongolia, Sweden, Korea, China, Germany, USA, Italy and Taiwan. He is a recipient of the grant from the Swiss Agency for Development and Cooperation, the Alliance Française, the Mongolian Contemporary Art Support Association, the Asian Cultural Center in Gwangju, Korea, and the US Embassy, and has won special award at the Mongolian-Korean Grand Art Competition.
Г. Мөнхболор | Хөх Өвсний Зүүд | 2017 ны XI.23-XII.12
Мөнхболор нь үе тэнгийн бусад залуу уран бүтээлчдийн адил 90-д оны шилжилтийн эмх замбараагүй үед бага насаа өнгөрүүлсэн юм. Бүтээлийг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамааран тэрээр бүтээлээ тууштай тууривж, төрөл бүрийн туршилтуудыг хийсээр байна. Материалын хомсдол заримдаа түүнд асуудал биш давуу тал болж хувирдаг. Тэрээр хөдөө хээр, гудамж, хог дээрээс олсон эд зүйлсийг уран бүтээлдээ түлхүү ашигладаг ба түүний бүтээлүүдээс хувь хүний өөрөө өөртэйгөө болон нийгэмтэй хийх оршихын төлөөх тэмцэл, түүн доторхи хувь хүний мутац болоод өөрөө өөрийгөө устгах араншинг харж болдог. Хаягдал даавуу, олс, малын гавлын яс, зэвэрсэн төмөр зэрэг материалууд нь мөн чанараараа түүний ажлуудад тодорхой хэллэг болон орж ирдэг. 2017 оны Венецийн биеннальд толилуулж буй ”Үйлийн үрийг идэх нь” (2006) нэртэй өрөг бүтээлдээ хүний хүсэл шуналын ул мөр болсон зуданд нэрвэгдсэн малын гавлын яснуудыг ашигласан байдаг. Түүний “хотын хүмүүсийн хөрөг”, “хотын байгаль“ зэрэг цуврал бүтээлүүд нь Улаанбаатар, Шведийн Стокхолм, АНУ-ын Нью Йорк, Солонгосын Гванжу, Италийн Венец хотоо бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд дэлгэгдэж байв.
Хүүхдийхэрхүү гэнэн дүрслэл, тангка маягийн тавилт, эмх цэгцгүй мэт боловч тэнцвэртэй шийдлүүдийг түүний хуучин бүтээлүүдээс харж болдог. Харин сүүлийн ажлуудынх санаа нь нууцлаг болж, шийдэл нь цул, хэмжээ нь том болж хувирсан. Эдгээр ажлуудыг бүтээх арга ажиллагаа нь нилээд төвөгтэй болж өөрчлөгджээ. Тэрээр хуучин ажлуудаа устгах, тас татах, давхрага үүсгэж дарах, хуулах зэргээр бүтээлтэйгээ хатуу харьцсан харьцааг харж болохын сацуу зохиомж материалын боловсруулалт, арын фонон дахь гүйцэтгэл, зээглэг оёх гэх мэт цаг хүч шаардсан нямбай зөөлөн хандалгыг харж болно. Бүтээл хийх явц болоод харьцаж буй эд юм нь түүний биеэр туулж, барьж үнэрлэж, ухамсарлаж, танин мэдэж буй аялал бөгөөд энэ бүхнээс түүнийг, мөн түүний ертөнцийг мэдрэх мэдрэмжийг шингээсэн бүтээл төрөх аж.
“Хөх өвсний зүүд” үзэсгэлэндээ Мөнхболор шөнийг болоод зүүд зөн, оршихуй болоод үхэл, сансар, хорвоо, хумхын тоосны мөн чанарыг хөндсөн томоохон хэмжээний гүн хөх, бараан өнгийн бүтээлүүдээ дэлгэж байна. “Энэ бол миний өөрөө өөртөө нээсэн хойшид таниж мэдэхийг хүсэж буй шинэ ертөнц, гэхдээ маш олон талаараа бидний энэ ертөнцийн толиддог гэдгийг анзаарч болно” гэж Мөнхболор ярьж байна.
Контемпорари урлагийн “Хүн-байгаль-хайр-эрх чөлөө” хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг уран бүтээлч Мөнхболор нь Ногоон морь коллеж, Соёл урлагийн их сургууль, Германы Киел хотын Мутезиосын уран зургийн коллежид суралцаж байсан. Мөнхболор нь 2017 онд болсон Венецийн дүрслэх урлагийн 57 дахь удаагийн биеннальд монгол орноо төлөөлж оролцохын зэрэгцээ, Монгол, Швед, Солонгос, Хятад, Герман, АНУ, Итали, Тайваньд зохион байгуулагдсан бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. Тэрээр Швейцарийн хөгжлийн агентлаг, Аллианс Франсе, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Солонгосын Гванжу хотын Азийн соёлын төв, АНУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран хамрагдаж Монгол-Солонгосын Гранд арт уралдааны тусгай шагналыг хүртэж байв.