Skip to main content

Enerel Boldbaatar | Day of Blessing | Oct 21 – Nov 11, 2015 

 

Around 30 monotypes of sheep will be shown in this exhibition. Being brought up in the city, upon arriving to the countryside for the first time, Enerel was fascinated by the peculiar appearances sheep, especially by the unique features each sheep possessed. Thus, this fascination is what led her to start painting portraits of sheep.

Б. Энэрэл | Хишиг Өдөр

 

Уг үзэсгэлэнд монотип аргыг ашиглан туурвисан, орчин үеийн хэллэг бүхий 30 орчим хонины хөрөг бүтээлийг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. 

 

Хотод төрж өссөн тэрээр хөдөө нутагт очиход хонин сүргийн хоорондоо өнгө зүс давтагдашгүй, ялгаатай содон дүр төрхтэй байдал өвөрмөц санагдаж түүнээс хойш хонины хөрөг бүтээл туурвиж эхэлжээ.

 

Монгол ёсноо хишиг өдөр хэмээн хонь хариулах ээлжит өдрийг хэлдэг. Хишиг өдрийн ээлжийн эзнийг хүндэтгэн тухайн өдөр хонины махны дээжийг өгч, цагаан идээгээр дайлдаг уламжлалтай.

 

Нээлтийн үйл ажиллагаанд энгийн монгол ахуй таныг угтаж ирсэн зочдоо тараг айраг, чанасан толгой, цагаан идээ, сүүтэй цайгаар дайлах юм. Хонины хөргийг гол дүрслэгдэхүүнээ болгодог уран бүтээлчийн хувьд  нээлтийн өдөр нь ХИШИГ ӨДӨР байх болно. 

[vc_images_carousel images=”3135,3140,3137,3138,3134,3136,3139″ img_size=”full x 240″ slides_per_view=”5″ wrap=”yes”]

Leave a Reply