Skip to main content

FOREWORD

976 Art Gallery is truly delighted to present a solo exhibition featuring Mongolia’s leading contemporary artist Enkhbold Togmidshiirev.

Countless inconspicuous beauties, harmonies, cohesions and divine qualities that exist in nature and our living environment seem like untapped mines to artist T.Enkhbold. He believes in the possibility of gaining unlimited feelings of delight and serenity from this mining site through awakening our senses.

Artist Enkhbold creates his minimal abstract work using non-traditional materials such as horse dung, ash, rust, animal skin and wood, and flawlessly shows how these items that came from nomadic surroundings can perfectly work in harmony with each other and create spiritual results. His way of using non-traditional materials, color compositions, and arrangements inevitably recalls artwork of famous Spanish artist Antoni Tapies. But by reflecting nomadic subsistence, tradition and philosophy, Enkhbold brings completely new colors into the world of art.

It is impossible not to mention Enkhbold’s extraordinary performances. Since 2009, the artist has been carrying his self created home “ger” and traveling around Finland, Holland and Great Britain, building his home in the midst of big cities, on beaches and on the sides of highways. In these performances, he experiments with the feeling of the inside of the “ger” and its connection to the space and people outside, exchanging contrasting energies through by means of awakening his senses of sight, smell, touch and hearing. He was invited to participate in the 2012 Shanghai International Art Biennale and the 2011 Asia Triennial Manchester for his performances. On his performances, artist Enkhbold says, “I think the ger is connected with the Mongolian conception of abstraction also. And the ger is a perfect and exotic solution
of architecture. Besides mobility, the Mongolian nomadic culture is based on the ideas
of both human communications with nature and animals as well as human connections
between humans. In my performances, the core idea is the exchange of energy through these experiences. Therefore it is very important to me how people experience my works through all their senses”.

His work have been displayed in distinguished museums and galleries in Mongolia, Finland, Great Britain, Korea, China and Hong Kong, curated by outstanding curators such as famous Chinese artist Qiu Zhijie, Johnson Chang, the founder of Hanart TZ Gallery in Hong Kong, and Annu Wilenius from Finland.

When you hear the word “mining”, thoughts about natural resources and money might come to mind. But in his exhibition, to be displayed from 27 May to 10 June 2014 at 976 Art Gallery, artist Enkhbold will talk about the mining of unlimited resources in the human mind.

Please welcome to the exhibition MINING, by talented artist Enkhbold Togmidshiirev.

Gantuya Badamgarav, founder of 976 Art Gallery

ӨМНӨТГӨЛ

Монголын шилдэг контемпорари уран бүтээлч Тогмидшийрэвийн Энхболдын бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг 976 Арт Галерей дээр дэлгэн үзүүлэх болж байгаадаа бид чин сэтгэлээсээ баярлаж байна.

Уран бүтээлч Т.Энхболд нь тэр бүр хүний нүдэнд өртөөд байдаггүй, байгаль болон ахуйд орших үй түмэн нуугдмал гоо сайхан, нийцэл, зохицол, уялдаа холбоос, сүнслэг чанар бүхнийг шавхагдашгүй уурхай хэмээн үзэх ба хүмүүн бид өөрийн оюун санааны гүнд нуугдах сэрэхүйг өдөөж чадах аваас тэрхүү уурхайгаас цаглашгүй их сэтгэлийн таашаал, амар амгаланг олдворлож болно гэдэгт итгэдэг юм.

Тэрээр хомоол, үнс, таар, төмрийн зэв, малын арьс, мод зэрэг уламжлалт бус материалуудыг ашиглан минимал абстракт бүтээлүүдээ туурвих ба нүүдлийн ахуй амьдралд ойр байх эдгээр энгийн зүйлс нь хоорондоо ямар гайхалтай уялдан зохицож, сүнслэг амьд чанарыг бий болгож чаддагийг төгс харуулж чаддаг билээ. Уламжлалт бус материалыг ашигласан байдал, өнгөний хольц, бүтэц, зохиомж талаасаа испанийн алдарт уран бүтээлч Антонио Тапезийн бүтээлүүдийг өөрийн эрхгүй санагдуулах ч түүний бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн уламжлалт сэтгэлгээ, философ гүн тусгалаа олсон байдал нь дүрслэх урлагийн салбарт хаа ч байхгүй шинэлэг өнгө аясыг авчирч чадсан юм.

Уран бүтээлч Энхболдын 2009 оноос тууривж эхэлсэн перформанс арт буюу үйл хөдлөлийн урлагийн талаар дурьдахгүй өнгөрөхийн аргагүй. Тэрээр өөрийн бүтээсэн бяцхан монгол гэрээ үүрэн Финланд, Голланд, Англи орноор аялан их хөлийн хот, далайн эрэг, хурдны зам зэрэг янз бүрийн газар гэрээ барьж өөрийн сонсох, үнэрлэх, харах сэрэхүйг өдөөх замаар гэр доторхи орон зайг мэдрэх, гадна орчин болон хүмүүстэй холбогдох, харилцаа үүсгэж, эрч хүчийг солилцох туршилтуудыг хийж өөрийн дотоод сэдээлтээ даган үйл хөдлөлийн урлагаа тууривж явжээ. Ийм бүтээлээрээ 2012 онд болсон Шанхайн Олон Улсын Биенналь, 2011 онд болсон Манчестерийн Азийн Триенальд уригдан оролцож байв. Энхболд өөрийн уран бүтээлийн талаар ярихдаа “Гэрийг би монгол хэлбэрийн хийсвэрлэлтэй холбоотой гэж ойлгодог. Гэр бол уран барилгын төгс, өвөрмөц шийдэл юм. Монголын нүүдэлчний соёл нь хөдөлгөөнт чанараас гадна, хүний байгаль, амьтадтай харьцах холбоо, хүмүүсийн өөр хоорондын харьцаан дээр тулгуурласан байдаг. Миний перформанс бүтээлүүдийн гол санаа нь харилцаанаас үүссэн эрч хүчийг солилцох явдал ба  хүмүүс миний бүтээлийг бүх л мэдрэхүйгээрээ хүлээн авах нь маш чухал юм.” гэжээ.

Т.Энхболдын бүтээлүүд нь Монгол, Финлянд, Солонгос, Их Британи, Голланд, Хятад, Гонг Конгийн нэртэй музей, галерейнуудад дэлгэгдэж, Хятадын алдарт уран бүтээлч Кью Шижие, Гонг Конгийн Ханарт Ти Зэт галерейг үүсгэн байгуулагч Жонсон Чанг, Финляндын Анну Вилениус зэрэг дэлхийд нэртэй кураторууд түүний үзэсгэлэнг дэглэн хамтран ажиллаж ирсэн юм.

УУРХАЙ хэмээх нэрийг сонсоод хүн бүрийн толгойд газар доорхи баялаг, мөнгө бодогдож магад. Харин 2014 оны 5 сарын 27-оос 6 сарын 10-ны хооронд 976 Арт Галерейд дэлгэгдэх түүний бүтээлүүд нь хүний оюун санаан дахь шавхагдашгүй олборлолтын талаар өгүүлэх юм.

Монголын авъяаслаг хөвгүүн Тогмидшийрэвийн Энхболдын ОЛБОРЛОЛТ хэмээх бие даасан үзэсгэлэнд тавтай морилно уу.

976 Арт Галерейг үүсгэн байгуулагч Бадамгаравын Гантуяа

Leave a Reply