Skip to main content

Gerelkhuu Ganbaold | Zero Gravity | Sep 11 – Sep 21, 2014

 

The traditional and the contemporary unite vigorously in Gerelkhuu Ganbold’s paintings. As a young artist with a perceptive knowledge of Mongol zurag and its motifs and an intuitive awareness of the complexity and angst of Mongolia’s democratic society and the unpredictability of youth, he is able to speak to the problems of his time in a way that engages the viewer at once. The flow of his line and the visceral energy of his singular narratives are unique among his generation.

 

These intensely and exquisitely coloured paintings stand out instantly as dramatic narratives that embrace time and legend in ways that allude to illuminated graphic art, to historical Western romantic art, and to an East, West cross-cultural notion of heaven and hell where the beast defeats humanity and obliterates comforting traditions. His paintings of the past three years are setting the tone for Gerelkhuu’s oeuvre through which he will continue to explore emotional conflicts, personal stresses, the volatility of dreams, and the fragile nature of his rapidly changing society through which he must navigate as both an artistic interloper and a daring participant, an adventurer and as a visual clairvoyant.

 

Adding intellectual depth his narrative work are numerous objects and motifs that fix his tales in time and place, real and imagined: his armour, weapons, masks, helmets, and horses speak to battles and legends long ago, to a time of rigidly ordered warfare. Times change and death comes to us all, artist seems to be saying in many of his tales. Violence and its consequences are ever present. Traditions are threatened by technology; machines are overwhelming the land, and people are becoming things, enslaved against their will.

 

Gerelkhuu makes a world in which we, initially, don’t quite recognise our humanity, but are still unconsciously knowing of it. We are all voyeurs to his art, privileged with anonymity, adding to his tales at will without fear of the consequences of participation, revealing ourselves along the way. Gerelkhuu reveals himself successively indeed, for, as I watch his art appear, he is a changed artist each time, a stronger man, whose doubts are being vanquished through his art. This is not an accident for he is disciplined as he sees his way more clearly with each work.

 

Gerelkhuu Ganbold is an astute observer and commentator of his time as is clear in his works. He gradually but forcefully makes us ever more aware of our surroundings in our precariously balanced urban life. He is unafraid to talk of alienation, violence, of the loss of traditions, of the suffocating crush of urban life, the indecision in society, and the pervasive influence of technology that makes us strangers to each other. By using his rich palette of gouache and watercolour the artist enhances the action and leads us gently into a better understanding of his time and place.

 

Ian Findlay-Brown, editor/publisher of Asian Art News and World Sculpture News

 

 ABOUT THE ARTIST

Г. Гэрэлхүү | Жингүйдэл

 

Ганболдын Гэрэлхүүгийн бүтээлүүд нь уламжлал болон орчин үеийн дүр төрхийг маш хүчтэй хослуулж чаджээ. Монгол зураг болоод түүний дүрслэлийн талаарх нарийн мэдлэгтэй, монголын ардчилсан нийгэм ба залуусын таашгүй ирээдүйг анзаарсан залуу зураач маань өнөөгийн тулгамдсан асуудлуудыг үзэгчдийн анхаарлыг татахуйцаар дүрслэн харуулж чадсан байна. Г.Гэрэлхүүгийн дүрслэлийн зураасын урсгал болон зөн совинтой эрч хүч нь түүнийг үе тэнгийн зураачдаас ялгаруулж байгаа юм.

 

Түүний хурц тод өнгөтэй бүтээлүүд нь цаг хугацаа болон домгийг багтаасан, сэтгэл хөдөлгөсөн хүүрнэл нь битүүхэндээ график урлаг мэт, өрнийн романтик урлаг болон зэрлэг догшин байдал нь хүн төрөлхтөнг ялсан, уламжлалыг устгасан, өрнө дорнын диваажин тамын төсөөллийг харуулснаараа тун онцлог болсон. Тэрээр сэтгэл санааны зөрчлүүд, хувийн даралт шахалтууд, хүсэл мөрөөдлийн урьдчилан тааварлах боломжгүй хэврэг байдал, байнгын өөрчлөгдөж буй нийгмийг урлагийн болон хөндлөнгийн хүний нүдээр ч, нийгмийн гишүүний нүдээр ч, хайгуулчийн нүдээр ч, далдыг харах нүдээр ч харж, судлаж байгаа нь түүний сүүлийн 3 жилийн бүтээлүүдэд илэрч, уран бүтээлчийн өнгө, чиг хандлагыг тодорхойлж байна.

 

Г. Гэрэлхүүгийн бүтээлүүдэд оюунлаг хүч нэмж буй зүйлс бол хуяг, зэвсэг, баг, дуулга болон эртний дайн тулаан, домгийг харуулсан морьд зэрэг бодит болон төсөөллийн юмс, цаг хугацаа болон байрлал, орон зайн тухай өгүүлэмжийг харуулсан гол санаа буюу мотиф юм.Цаг хугацаа өөрчлөгдөж хүн бүхэнд үхэл ирдэг гэдгийг түүний олон бүтээл өгүүлсэн харагдана. Хүчирхийлэл болон түүний үр дагавар нь мөнхөд оршино.

 

Өнөөгийн технологи эртний уламжлалыг сүрдүүлж, машин техник  газар дэлхийг эзэгнэж, хүн төрөлхтөн өөрсдийн хүсэл эрмэлзлэлээс тэс ондоо болж байна. Бид түүний бүтээсэн ертөнцөд нэвтэрснээр өөрсдийн хүнлэг чанар алдагдсаныг хүлээн зөвшөөрч чадахгүй ч тэр байдалтайгаа нүүр тулна. Гэрэлхүүгийн бүтээлүүдийг харах болгонд, тэр өөрийгөө чадамгай илэрхийлж, илүү хүчтэй болж, эргэлзээ бүхнээ бүтээлээрээ дамжуулан даван гарч байгаа нь мэдэгддэг. Бүтээл болгоныхоо дараа тэр илүү дадлагашиж, үзэл бодол нь ч илүү хурц тодорхой болж байгаад нь гайхах юмгүй.

 

Ганболдын Гэрэлхүү нь өөрийн цаг үеийн мэргэн ажиглагч ба хэлмэрч болох нь түүний бүтээлүүдээс тодорхой харагдана. Тэр биднийг тогтворгүй хотын амьдралынхаа орчин тойрныг аажмаар хирнээ хүчтэйгээр анзаарахад хүргэнэ. Тэр хөндийрүүлэлт, хүчирхийлэл, уламжлалаа алдсан байдал, багтарсан хотын амьдрал, нийгмийн шийдэмгий бус байдал болон биднийг бие биеэ танихгүй мэт болгож буй технологийн тухай өгүүлэхээс айгаагүй. Тэрээр өөрийн өнгө будгийг ашиглан биднийг цаг хугацаа, орон зайн тухай илүү ойлгоход хүргэж байна.

 

Asian Art News, World Sculpture News сэтгүүлийн эрхлэгч, ерөнхий редактор Иен Финдлей-Браун

Leave a Reply