Skip to main content

Lkhagvadorj Enkhbat | Existent Non-Existent | Apr 21 – May 7, 2014

 

Member of Global Artist Pension Trust and recipient of Grand Prix from Tiger Translate International Competition, young emerging talent, E.Lkhagvadorj was born in 1987 in Ulaanbaatar city. He began his studies at Rajiv Gandhi Arts and Industrial Design School in 2002, later entering School of Fine Arts at Mongolian University of Arts and Culture, graduating in 2010. During his academic years, he had experimented with abstract, surrealist and photo-realist painting styles, improving his techniques and compositions in search of his own style.

 

In 2010, Lkhagvadorj began producing black and white hyper-realist paintings depicting the lives of the homeless people who lived in sewers and garbage dumps of Ulaanbaatar city. Their alienation from society and their extremely hazardous living conditions had ached artist Lkhagvadorj. In order to bring awareness to this situation, he started painting everyday lives of the homeless from drunk-men sleeping on the streets to picking garbage to survive. He spent long hours exploring the conditions of homeless; often interviewing and photographing them. When he first started painting the homeless, he could not pick colors other than black and grey. Filthy faces and clothes of the homeless and their gloomy lives were too somber to be expressed in any other color. With an intention to create a strong emotional impact, artist Lkhagvadorj chose the hyper-realist style for his works.

 

As the main subjects of Lkhagvadarj’s works live in an isolated world, separated from the rest of society, his goal was clear – to let these two different worlds meet each other with no feelings of fear or disgust. Most of us are too afraid to face the homeless and pretend not to see while they sleep or collect bottles and food waste on the streets. However, through his solo exhibition Existent & Non-Existent, artist Lkhagvadorj wants us to face this reality and shed light into the worlds of the homeless.

 

ABOUT THE ARTIST

Э. Лхагвадорж | Байгаа – Байхгүй

 

Дэлхийн уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн гишүүн, Тайгер Транслэйт олон улсын уралдааны тэргүүн шагналт уран бүтээлч Э. Лхагвадорж нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002-2005 онд Ражив Гандийн Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд, 2005-2010 онд СУИС-д суралцаж төгссөн тэрээр сурч байх хугацаандаа абстракт, сурреалист, фото реалист чиглэлүүдээр бүтээлээ туурвин арга техник, зохиомжоо сайжруулахын хажуугаар өөрийн гэсэн өнгө аясыг эрэлхийлсээр иржээ.

 

Лхагвадорж 2010 оноос эхлэн Улаанбаатар хотын траншей болон хогийн цэгүүдээр амьдардаг гэр оронгүй хүмүүсийг дүрсэлсэн хар, саарал өнгийн хайпер реалист ажлуудаа тууривж эхэлжээ. Тэдгээр хүмүүсийн нийгмээс тусгаарлагдсан байдал, амьдралын ямар ч баталгаагүй, аюултай нөхцөл зэрэг нь уран бүтээлчийн сэтгэлийг зовоож түүний уран бүтээлд нөлөөллөө өгсөн байна. Нийгмийн анхаарлыг эдгээр хүмүүс рүү чиглүүлэх зорилгоор гудамж, зах хавиар согтуу хэвтэх, хог түүж амьдрах тэдний өдөр тутмын амьдралыг бүтээлдээ харуулж иржээ. Тэрээр бүтээлээ туурвихын тулд цаг заран судалгаа хийж, заримдаа тэднээс ярилцлага авч, зөвшөөрөл авч фото зургийг нь дардаг аж. Лхагвадорж өөрийн гэсэн өнгө аястай эдгээр бүтээлээ анх туурвихад түүнд хар, саарал хоёроос өөр өнгө санаанд нь буугаагүй гэдэг. Хир даг болсон хувцастай, халтар царайтай тэдний гэрэл гэгээгүй амьдралыг илэрхийлэхэд өөр өнгө огт зохисонгүй. Хүмүүсийн сэтгэл зүйд шууд л хүрэх зорилгоор Лхагвадорж хайпер реалист чиглэлийг сонгож авсан байна.

 

Бидний гэгдэх нийгмээс таслагдан холдсон эдгээр хүмүүсийг ямар нэг айдас, ичгүүргүйгээр бидэнтэй нүүр тулган, өөрийн бүтээлээр дамжуулан уулзуулах зорилтыг уран бүтээлч өмнөө тавьжээ. Гудамжинд согтуу хэвтэх, шил лааз цуглуулан өдөр хоногоо өнгөрүүлэх тэднийг бид харсан ч хараагүй царайлдаг, бас харахаас ч айдаг нь үнэн.

 

976 Арт Галерейд 2014 оны 4-р сарын 21-ээс 5-р сарын 7-ыг хүртэл дэлгэгдэх Байгаа-Байхгүй нэртэй үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч Лхагвадорж нь гэр оронгүй хүмүүс нь бидний гэх нийгэмд хамаарч байгаа эсэх, өөрөөр хэлбэл бидний дотор тэднийг гэх орон зай байгаа эсэхийг асуудал болгон дэвшүүлж байгаа юм.

 

Уран бүтээлч Э.Лхагвадорж нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос АНУ-ын Төрийн департменттай хамтран хэрэгжүүлсэн “Урлагаар дамжуулан ардчилалыг дэмжих” төслийн тэтгэлэг, Монголын үндэсний уран зургийн галерейд 2011 онд зохион байгуулсан Монгол-Солонгосын хамтарсан үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, Хятадын Чангчунд болсон Зүүн хойд азийн олон улсын үзэсгэлэнгээс 3-р байрын шагнал зэргийг хүртэж байжээ. Түүний ажлууд нь өөрийн эх орны тэргүүлэх музей, галерейнуудад олон удаа дэлгэгдэж байснаас гадна Гонг Конг, Хятад, Герман, Австрали улсуудад дэлгэгдэж байв. Мөн 2012 онд дэлхийн 60 гаруй оронд уншигчтай “Азийн урлагийн мэдээ” хэмээх томоохон сэтгүүлд түүний уран бүтээлийн талаар 4 нүүр мэдээ, нийтлэл гарч байжээ.

[vc_images_carousel images=”1084,1088,1087,1089,1086,1085,1082,1083,1081″ img_size=”full x 240″ slides_per_view=”5″ wrap=”yes”]

Leave a Reply