Lost Children of Heaven I, 10 Jun – 3 Jul, 2015
Mongolian Contemporary Art Support Association organized the second edition of Art for Public Awareness Series. Titled “Lost Children of Heaven”, this year the exhibition focused on Ulaanbaatar’s air pollution. On a recent report by WHO, Ulaanbaatar was ranked among top 10 cities in the world with the worst air quality. The objective of the project is to raise public awareness on impacts of air pollution on daily lives and health of people, and to reach politicians and to educate and empower the general public through art, the most powerful, yet peaceful tool of expression by by collaborating with young contemporary artists of Mongolia.
Through open competition, artists B.Chinbat, Т.Enkhbold, B.Munkhtsetseg, E.Munkh-Erdene, Ts.Tuvshinjargal, S.Tugssaruul, B.Тemuulen and artists of Human-Nature-Love-Freedom Group, including Ts.Davaajargal, D.Dorjderem, B.Munkhbolor, D.Bayarkhuu, J.Gantulga were selected to take part in the exhibition. The project provided grant for artists for procuring materials and supplies.
The exhibition opened for the public on December 17, 2015 at 976 Art Gallery. Selected artists displayed their works which varied in medium including video art, performance, installations, paintings, photo art and mixed media project. Contest winning essay “Hardworking Ant” was displayed as part of the exhibition in both Mongolian and in English. U.S Ambassador Galt, Ch.Batsaikhan, Head of Air Pollution Control Agency and other government and NGO officials attended the opening of the exhibition. During the opening, artist B.Chinbat created his action painting Ulaanbaatar ECG (Electric Cardiograph) with background music improvised by E.Munkh-Erdene, a solo violinist of Musica Viva Moscow Chamber Orchestra.
For the closing event, MCASA invited indoor ai quality expert Altangadas to have an open discussion with the artists and the public. He spoke on types of outdoor and indoor air pollution and their sources and impacts on human health, as well as on ways of preventing it by introducing different cost effective methods.
Диваажингаас Төөрсөн Хүүхдүүд II | 2014.XII/17 – 2016.I/15
Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ДИВААЖИНГААС ТӨӨРСӨН ХҮҮХДҮҮД төслийг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлээр хамтарсан үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг урьдчилан шалгаруулж, бүтээлээ туурвих явцад нь дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн оюутнуудын дунд энэ сэдвээр богино хэмжээний нийтлэлийн уралдаан зарлаж шалгарсан нийтлэлийг үзэсгэлэнгийн танхимд байршуулна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад иргэн, байгууллага бүрийн оролцоог дээшлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.
ДИВААЖИНГААС ТӨӨРСӨН ХҮҮХДҮҮД -I үзэсгэлэнг 2013 онд анх МОҮУДХ-оос АНУ-ын Төрийн департменттай хамтран ардчилалын алдаа оноо, өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн зохион байгуулж байсан. Энэ үзэсгэлэнд уран бүтээлч Б.Орхонтуул, Э.Лхагвадорж, Б.Нандин-Эрдэнэ, Б.Номин, Д.Үүрийнтуяа, Э.Найдандорж, Б.Баярмагнай нар уригдан оролцож 3 сарын туршид ажиллан маш сонирхолтой бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.
Эхний үзэсгэлэнгээс 2 дахь төслийг санхүүжүүлэх зорилгоор бүрдүүлсэн сан, мөн АНУ ЭСЯ-аас гаргаж буй нэмэлт төсвөөр энэ удаагийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Анхны төсөв бүрдэлтэд уран бүтээлээр хандив өгсөн Б.Орхонтуул, Б.Номин, Б.Нандин-Эрдэнэ, Э.Лхагвадорж, А.Баярмагнай нартаа талархаж байна. Э.Лхагвадоржийн “Бүх хэрэгцээ хангагдсан” хэмээх бүтээлийг тухайн үеийн ССАЖ-ын яаманд түүхэн үеийн сануулга болгон дурсгаж байлаа.
Дараачийн 5 төслийг байгаль орчин, дэлхийн дулаарал, хүний эрх, устаж буй соёл уламжлал, даяарчлалын асуудлаар сэдэвлэн зохион байгуулна.