SIERRA OF CREATION
Yo.Tuguldur, G.Munkhbolor and B.Bat-Erdene
Jan 20 – Feb 1, 2020
Erdene Sukhbaatar | O | Apr 24 – May 16, 2018
Human bodies and faces reveal naked truths of our inner souls, reflecting underlying subconscious desires and feelings derived from physical and spiritual merging. New works to be displayed in exhibition “O” is about naked truths of our souls.
Artist S.Erdene graduated from the Mongolian State University of Culture and Art in 2012 with a Bachelor’s degree in Fine Arts. He started his artistic career right after graduation, working in his rental studio.
At the earlier stages of his career, Erdene has predominantly used vivid colors and cubist shapes which later gradually evolved into softer, less defined forms. Shapes of human bodies, faces and organs created by thick brushstrokes using a calligraphic technique, create a sense of overlap and dissolution into one another.
Сүхбаатарын Эрдэнэ | О | 2018 оны IV.24-V.16
Оюун санаа, бие мах бодиороо нэгэн бие болж уусах мөчүүд, ухаангүй хүслийн гүнд хадгалагдах нууж үл болом хүчтэй мэдрэмжүүд, хүмүүний дотоод сэтгэлийн хувирлууд нь бие болон царай төрхөөр дамжин гадагшилж бидний нүцгэн үнэнийг илчилнэ. “O” үзэсгэлэнд тавигдах бүтээлүүд тэрхүү нүцгэн үнэний тухай өгүүлнэ.
Уран бүтээлч С.Эрдэнэ нь СУИС-ын дэргэдэх Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийг 2012 онд баклаврын зэрэгтэй дүүргэсэн. Төгсмөгцөө урлан түрээсэлж бие даан өөрийн бүтээлээ тууриваж эхэлсэн юм.
Түүний эхэн үеийн бүтээлүүдэд хатуу хэллэг, хурц тод өнгө давамгайлж байсан бол ажиллах арга барил нь яваандаа хувьсан өөрчлөгдсөөр илүү зөөлөн, сүлэлдсэн, хүний бие сэтгэл, оюун санаа руу өнгийсөн бүтээлүүдийг тууривах болсон байна. Холилдож сүлэлдэн, уусаж нэгэндээ орох мэт сэтгэгдлийг төрүүлсэн хүний бие, нүүр, эрхтний дүрслэлүүд нь “калиграфлаг” тосон будгийн бичилтээр амилснаар нийтлэг бус, онцгой шинжийг бүрдүүлжээ.