OTGONTUVDEN Badam: Destined for supreme art
Being a rare exquisite flower which grew up in the garden of Romanticism on the Russian soil, artist Otgontuvden is unique phenomena in the contemporary art world.
In our times, when most of young artists resort to photography and design, and sometimes even to theatre and show business in search of quick success, Otgontuvden choosen a tested but more difficult road traveled by many painters before him in 18-20 centuries – from a distinctive and bright but somewhat provincial Voronezh city art school to the halls of the famous Academy of Arts in the old capital city of St.Petersburg.
Indeed, Otgontuvden can be rightly described as unique art phenomena because he brings new colours, space and energy to the long standing tradition of panoramic painting almost abandoned by contemporary Russian painters and ignored by art connoisseurs.
Otgontuvden’s works reminds the paintings by Russian artists Nikolai Feshkin, Valentina Serova and Fiodor Maliavyn, as well as Spanish Joaquin Sorolla. The themes he chooses for his artworks may look simple but they meet all the strict requirements of the traditional academic schools.
Otgontuvden artistic style is very close to that of Nikolai Feshin. Both artists skillfully use the background color palette to distinguish and stress person’s features and appearance. However, the ability to breathe inner life into each of his painting makes Otgontuvden to stand apart from his contemporaries and even many representatives of Impressionists from early 20th century.
Be it a nature or a still life drawing, each work of his works has its inner life, movements and reflects the entire universe behind through the composition and colors.
Moments of history, traditional dress and nomadic lifestyle of his native land feature prominently in Otgontuvden’s art works, painted in wide open, monumental style. Artist excels in depicting the swift movement of galloping horses, fierce battle scenes, and fast advancing horse herd. His heroes cross the night darkness and conquer endless spaces.
Except some drawings of St.Petersburg streets, most of his works distract viewers from the reality of daily life and bring under the blue sky and vast open spaces and let them to meet reserved and very proud nomadic people.
Aside from children portraits, the heroes of Otgontuvden works are almost emotionless, and their inner pride, stamina and character are reflected through small details of glance, posture and body movement.
The young artist embeds all his heart and life optimism into his paintings, making even a small art work worth a series of paintings.
When painting historical themes, Otgontuvden follows the best of the Russian and Soviet school of battle scene painting, carefully selecting the most appropriate composition, format and angles. He not only skillfully depicts the horse and riders’ movements but also distinctly reflects the person’s face and character.
This ability comes very handy when the artist paints still-life, portrait and other, more quiet genres. As for portraits, the artist continues the traditions of Russian art school from late 19th and early 20th century. It is evident that he studied and learned from the works of many artists of the best period of Valentin Serov and Korin brothers.
He chooses the composition, color range and even style, carefully considering the person’s features and character.
Each of heroes of portraits by Otgontuvden has its own character and attracts viewers attention as he shows not only outside features but the inner beauty of human beings, the true indication of his artistic talent.
If we judge the artistic style, genre and themes, without any doubt, Otgontuvden belongs to the Realism school, with slight bent to the Romaticism side. Like Russian painters were appaled by the beauty and colors of the Italian Mediterranean in 19th century, Otgontuuvden draws the inspiration and energy from the beauty and colors of the nature in his native land.
In other words, he applies the best of his art school traditions to continue the national arts development.
This is the path he choose and he puts high requirements to himself while he advances along this road. I am confident that we will hear more about this artist who only began his artistic career and rightfully expect to see many excellent art works from him.
Tatiana Troitskaya
Art critic and expert
БАДАМ ЫН ОТГОНТҮВДЭН: Урлагийн оргилд хүрэх хүн
Миний өгүүлэх уран бүтээлч бол оросын урлагийн хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигт ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл гэж болно.
Өнөөдөр ихэнх залуу уран бүтээлчид түргэн, хялбар аргаар нэр төр олох гэж урлагийн хавсрага нэр төрөл болох фото, дизайн, заримдаа бүр эстрад, театрын хэлбэр рүү хошуурч буй энэ үед Отгонтүвдэн хэдэн зуун жилийн туршид шалгарсан, 18-20-р зууны олон арван уран бүтээлчид туулж өнгөрүүлсэн хөгжлийн замыг дагаж, зарим талаар бөглүү алс Воронежын урлагийн сургуулиас хуучны нийслэл хотын нэрд гарсан Санкт-Петербүргийн Урлагийн Академийн төв заал хүртэл амаргүй замыг туулж.өвөрмөц, хурц, мэргэжлийн арга барилаараа бусдаасаа ялгарч чадсан юм.
Тийм ээ, Отгонтүвдэнг соёл урлагийн содон өвөрмөц үзэгдэл гэж хэлж болно. Тэрээр Оросын уран бүтээлчдийн дунд тийм ч моодны биш болж, өнөө үед эрэлт хэрэгцээ нь багассан том панорам бүхий бүтээлд хязгааргүй эрч хүч, өөрийн зан араншин, өнгө, орон зайн мэдрэмжийг авчирсан юм.
Отгонтүвдэнгийн бүтээлүүд нь Оросын Николай Фешкин, Валентин Серов, Федор Малявин, Испанийн Хоакин Сороль зэрэг уран бүтээлчдын арга барилыг санагдуулах бөгөөд сонгосон сэдэв нь энгийн боловч ерөнхий зохиомж ба өнгөний хослол, таталбарууд нь уран зургийн академик уламжлалын хатуу бүх шаардлагад бүрэн нийцэж байдаг.
Отгоогийн бүтээлүүд нь ялангуяа Н.Фешины хөрөг зургуудтай мөн чанарын хувьд тун төстэй юм. Хоёулаа зургийн фактур ба өнгийг хүний бодит дүр төрхийг тодотгон гаргахад чадварлаг ашигладаг тул энэ хоёрыг ингэж харьцуулах нь зүй ёсных байж болно. Гэхдээ өнөө үеийн олон уран бүтээлчид, 20-р зууны эхэн үеийн импрессионизмын төлөөлөгчдөөс Отгонтүвдэнгийн яах аргагүй ялгарч буй нэг онцлог бол зураг бүрт нь түүний бодол санаа шингэсэн явдал юм. Байгалийн таталбар эсвэл натюрморт ч бай, түүний бүтээл болгон өөрийн дотоод амьдрал, өрнөлтэй байх бөгөөд тэрээр өнгө, зохиомжоор дамжуулан цаад ертөнцийг бүхэлд нь илэрхийлэн тусгасан байдаг.
Төрсөн орных нь түүхэн цаг үе, үндэсний хувцас, нүүдлийн ахуйг тусгасан зургууд Отгонтүвдэнгийн бүтээлд ихээхэн чухал байр эзэлдэг.
Эдгээрийг мөн их далайцтай, монументаль байдлаар илэрхийлж, давхилдах морьд, ширүүн тулаан, мордын төвөргөөн зэргийг тун чадварлаг гаргасан байна. Түүний зургийн баатрууд шөнийн харанхүй, алс хязгаарыг зоригтой туулна.
Петербург хотыг дүрсэлсэн бүтээлүүдийг эс тооцвол, түүний бүх бүтээлд орон зайн эцэс төгсгөл, зах хязгаар гэж үгүй. Тэрээр үзэгчийг өдөр тутмын ердийн амьдралаас гаргаж өндөр тэнгэрийн дор, уудам хээр талд ганцаар нь үлдээн тэндэхийн үг цөөтэй ч агуу, бардам хүмүүстэй нүүр тулган уулзуулж байдаг.
Хүүхдээс бусад түүний дүрсэлсэн баатрууд нь сэтгэлийн хөдлөл багатай байх ба тэдний дотоод тамир, тэвчээр хатуужил, ааш занг жижиг деталь, хүний харц, биеийн хөдөлгөөнөөр нь тодотгон илэрхийлсэн байна. Залуу уран бүтээлч бүтээл болгондoo өөрийн зүрх сэтгэл, амьдралд баярлан талархах өөдрөг үзлийг шингээж бүтээдэг тул зарим жижиг зургууд хүртэл полиптих буюу цуврал бүтээлээс дутахааргүй дотоод өрнөлтэй болсон гэж хэлэхээр.
Түүхэн сэдэвт бүтээлүүдэд Отгонтүвдэн орос болон зөвлөлтийн уран зургийн сонгодог “школ”-ын уламжлалыг даган зохиомж, хэмжээ дамжаа, өнцгийг нь сонгож, морьд болон унасан эзнийх нь биеийн хөдөлгөөнийг чадварлаг дүрслэн үзүүлэхийн сацуу царай, дүр төрхийг нь тод гаргажээ. Энэ арга барил түүнд натюрморт, зохиомжит болон сэдэвт хөрөг зэрэг харьцангүй даруу, тайван жанруудад бүтээл туурвихад ихэд тус болж байна.
Хөргийн хувьд 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үеийн оросын уламжлалыг үргэлжлүүлсэн харагдана. Отгон маань Валентин Серовын бүтээлүүд, ах дүү Корины оргил үеийн өвийг анхааралтай судалж, арга барилаас нь хичээнгүйлэн суралцсан нь илт байна. Дүрсэлсэн баатрын ааш зан, онцлогийг харгалзан ерөнхий зохиомжийг нь сонгохоос гадна хэв маягийг нь хүртэл оновчтой тохируулдаг.
Отгонтүвдэнгийн дүрсэлсэн бүх баатрууд нь өөрийн гэсэн өрөвмөц, үзэгчийг анхаарлыг татахуйц ааш зантай байгаа нь уран бүтээлчийн авьяасыг илэрхийлнэ. Тэрээр зөвхөн гаднах төрхийг нь тусгахаас гадна хүний дотоод ертөнцийн сайн сайхныг илэрхийлж, өөрийн сэтгэгдэл ойлголтоор үзэгчдэд хүргэж чадаж байгаа нь сонирхолтой.
Уран зургийн төрөл, зурах арга барил, сонгодог сэдвийн хувьд Отгонтүвдэн яах аргагүй реалист чиглэлийн, тэр дотроо романтизм сургуулийн уран бүтээлч мөнөөс мөн. Дээр үед Оросын уран бүтээлчид Италийн байгалийг шүтэн биширч байсан шиг миний өгүүлэх уран бүтээлч уран бүтээлийн онгод, өнгө аясыг нарлаг Дундад тэнгисээс бус, бага наснаас нь танил болсон өөрийн эх орны байгалийн цог жавхаагаас олж байна.
Өөрөөр хэлэх бол тэрээр сурсан “школ”-ын уламжлал, мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан өөрийн зургуудаар үндэсний урлагийг хөгжүүлэн бүтээж байнаа юм.
Энэ бол түүнийг сонгосон, зорьж буй замнал бөгөөд өөртөө их өндөр шаардлага тавьж, уран зургийн урлагт дөнгөж гараагаа эхэлж буй энэ залуу уран бүтээлчээс бид маш олон содон бүтээл туурвиж их өндөр амжилтад хүрэхийг зүй ёсоор хүлээх болно.
Татьяна Троицкая,
Урлаг судлаач мэргэжилтэн