Tserennadmid Tsegmed | MONGOL IMAGERY | Mar 4 – Mar 30, 2015
The blue sky, vast steppe, nomadic tents, mirage, the camel herd, and the caravan are depicted in new works artist Tsegmed, displayed at his Mongol Imagery exhibition.
State Laureate Artist Tsegmed believes that his working process is a shamanic ritual, it is a communication between spirit “sky” and canvas “land”. So, he often uses earth and sky as main background for his works. Common elements of the nature are described through abstract images, traditional symbols, signs, patterns, textures, and colors, so why his exhibition is entitled as “Mongol Imagery”.
His works are created instantly, with continues brush stroke, therefore, works are unique, can’t be repeated. Artist Ts. Tsegmed created his works in the candle lights.
Tsegmed graduated from the Fine Arts School og Mongolia and Surikov Academy of Fine Arts, Moscow. Tsegmed received State Laureate Artist’s title in 1996 for his work “Eternal Peace Summit”. He exhibited his works in France, Germany, Denmark, the Netherlands, Austria, the United States, Japan and China. In 1992, on the occasion of its 50th Anniversary, the Fukuoka Museum of Asian Art in Japan announced their list of 50 best artists of Asia, where artist Tsegmed included. The museum purchased his work Orkhon.
Цэрэннадмидын Цэгмэд | МОНГОЛ ДҮРСЛЭЛ | 2015 оны III/4-30
Цэлмэг тэнгэр, уудам тал нутаг, зэрэглээн дунд цайвалзах айл гэр, тэмээн сүрэг, жингийн цуваа Зураач Цэгмэдийн Монгол Дүрслэл үзэсгэлэнгийн шинэ бүтээлүүдэд харагдана.
Төрийн соёрхолт уран бүтээлч Ц.Цэгмэд нь өөрийн оюун санаан дахь онгодыг тэнгэрээр төсөөлж, зотон дээр буух агшинг газар эх онгодыг нь хүлээн авч байна хэмээн бодож бүтээлдээ газар, тэнгэрийг гол суурь дэвсгэр болгожээ. Хөдөө нутагт нийтлэг харагдах зүйлсийг чөлөөт дүрслэл, бэлэгдэл, тэмдэг, хээ, фактур, өнгө ашиглан газар дэлхийтэйгээ холбон нэгтгэснийгээ “монгол дүрслэл” болсон гэж тайлбарлаж байна.
Түүний бүтээлд байгаа дүрслэлүүд нь өнгө будаг урсгаж, таталбарлан нэгэн агшинд бүтээгдсэн болохоор дахин давтагдах боломжгүй юм. Уран бүтээлч Ц.Цэгмэд нь бүтээлүүдээ 2 талдаа лаа, зул асааж байгаад тууривжээ.
Ц.Цэгмэд нь дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд Суриковын нэрэмжит уран зургийн академд 6 жил суралцан төгссөн. Цэгмэд “Мөнх тэнгэрийн эвийн чуулган “бүтээлээрээ 1996 онд төрийн шагнал хүртэж, Франц, Герман, Дани, Голланд, Австри, Америк, Япон, Хятад зэрэг улсад үзэсгэлэнгээ дэлгэж байв. Японы Фукуокагийн Азийн урлагийн музей үүсэж хөгжсөний 50 жилийн ойгоор Азийн шилдэг 50 зураачийг тодруулахад түүний “Орхон” хэмээх бүтээл нь тэнд цугларгсдыг гайхшруулж тус музей энэ бүтээлийг өөрийн цуглуулгад худалдан авч байжээ.