Skip to main content

Otgontuvden Badam | IMPRESSION | Nov 29 – Dec 31, 2012

By ExhibitionNo Comments

Otgontuvden Badam | IMPRESSION | Nov 29 – Dec 31, 2012

Born in 1984, B.Otgontuvden has became an only Mongolian to teach in the Ilya Repin St. Petersburg State Academic Institute of Painting, Sculpture and Architecture, the largest arts educational institution and one of the most important scientific centers in Russia. It is also considered as a one of the most well known classical art schools in the world.

Otgontuvden studied at the Mongolian Institute of Fine Art majoring decorative applicable science from 2002 to 2004 and in the faculty of easel painting at the Voronej State Academy of Art from 2004 to 2008. In 2008, he moved to I.Ye. Repin St Petersburg State Academic Institute of Painting, Sculpture and Architecture and studied in the studio of Professor V.S. Pesikov. In 2012, he defended his diploma with an “excellent” mark and received “Best Artist” diploma from the Russian Academy of Arts Council. Otgontuvden became a member of Saint Petersburg’s Painters Union since 2012.

Impression is a second solo show of artist B.Otgontuvden held in Mongolia, since he started teaching at Repin Academy.

 

ABOUT THE ARTIST

Б.Отгонтүвдэн | Сэтгэгдэл | 2012.11.29-12.31

Б.Отгонтүвдэн нь ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Уран Зургийн Академид багшлах эрхийг олж авсан анхны монгол уран бүтээлч болоод байна. Энэхүү Академи нь ОХУ-даа урлагийн боловсролын хамгийн том сургуульд тооцогдохоос гадна дэлхийн нэр хүндтэй урлагийн сургуулийн тоонд зүй ёсоор багтдаг.

Б.Отгонтүвдэн нь 2002-2004 онд Монгол Улсын Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн чимэглэх урлагийн ангид, 2004-2008 он хүртэл Воронеж хотын Улсын Урлагийн Академийн суурин уран зургийн тэнхимд суралцаж байгаад 4-р курсээ төгсөөд Санкт- Петербург хотын И.Е. Репины нэрэмжит Улсын Уран Зураг, Уран Баримал, Уран Барилгын Академид шилжиж суралцжээ. 2008-2012 он хүртэл Санкт-Петербург хотын И.Е. Репины нэрэмжит Улсын Уран зураг, уран баримал, уран барилгын академийн суурин уран зургийн тэнхим, В.С. Песиковын урланд суралцаж, дипломын ажлаа “онц” дүнтэй хамгаалж ОХУ-ын Уран зургийн академийн зөвлөлийн таашаалыг хүртэж шилдэг дипломоор шагнуулсан. 2012 онд Санкт-Петербург хотын Урчуудын эвлэлийн гишүүн болсон.

Энэхүү үзэсгэлэн нь зураач Отгонтүвдэнгийн Репиний Академид багшилж эхэлснээс хойш эх орондоо зохион байгуулж буй хоёр дахь үзэсгэлэн нь болох юм.

Yo. Dalkh-Ochir & B. Enkhtuya | Ancient Breathing by Nestle | Oct 5 – 26, 2012

By ExhibitionNo Comments

Yo. Dalkh-Ochir & B. Enkhtuya | Ancient Breathing by Nestle | Oct 5 – 26, 2012

 

How would be like, if we look back at the ancient cultures, traditions and lives of our ancestors, through coffee, that human-beings consume today, on daily basis? Artists Yo.Dalkh-Ochir and B.Enkhtuya are trying to answer in these questions through their works created using coffee, milk and printed photos on canvas.

 

“While living in the midst of immense information flow, it seems, our lives and future depend on, how we perceive and interpret different codes that carry signals”, artist Yo.Dalkh-Ochir say. He believes that 30-40 thousand years ago people created different codes to leave certain messages for their successors, which can be found in cave painting today. And these paintings possess a power to influence in our lives. Basing on this idea, in his artworks, artist Dalkh-Ochir juxtaposed ancient codes and modern icons, that carry different messages.

 

Series of works named Bodhisattva, by artist Enkhtuya suggests viewers possibilities of awakening a god within ourselves.

Ё.Далх-Очир, Б.Энхтуяа | Эртний өгүүлэмжийг Нэстлегээр

 

Хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох кофегоор дамжуулан хэдэн мянганы тэртээх түүх соёл, амьдрал руу эргэн харвал ямар байх вэ? Уран бүтээлч Ё.Далх-Очир, Б.Эххтуяа нар кофе, сүү, фото, зотон зэрэг холимог техник ашиглан бүтээсэн уран зураг, өрөг бүтээлүүдээ энэхүү үзэсгэлэнд дэлгэж эдгээр асуултанд хариулахыг оролдсон юм.

 

Хавтгай дэлхий дэх мэдээллийн их урсгалын дунд төрөл бүрийн мэдээлэл агуулсан дохио тэмдэгтийг хэрхэн хүлээн авч, тайлж уншихаас бидний амьдрал, ирээдүй шалтгаалдаг мэт. 30-40 мянган жилийн тэртээ ч хүмүүс дохио тэмдэгтийг хэрэглэдэг байсан нь өдгөө хадны сүг зураг болон үлдсэн хэмээн Ё.Далх-Очир үздэг. Тэдгээр хадны зураг эртний хүмүүсийн учир утгагүй бичээс, дүрс бус, харин оюун санааны хүч, амьдрал ахуйг хадгалсан дохио тэмдэгт юм. Тиймээс тэрбээр бүтээлүүддээ эрт үеийн дохио тэмдэгт, өгүүлэмжийг орчин үеийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл агуулсан дохио тэмдэгтүүдтэй харьцуулан илэрхийлжээ.

 

Тэгвэл зураач Б.Энхтуяагийн “Бодьсатва” цуврал ажлууд нь “Хүн бүрийн дотор бурхан бий. Гэгээрэлд тэмүүлсний хүчээр хэн ч гэсэн доторх буддагаа сэрээж чадна” гэсэн санааг агуулжээ.

Bayartsetseg Dashdondov | Birth | Apr 24 – 30, 2012

By ExhibitionNo Comments

Godo – Bayartsetseg Dashdondov | Birth | April 24 – 30, 2012

 

About the birth, that was born in Godo’s mind…

 

On 24 April, 2012, the gallery hosted the performance Birth, by Mongolian artist Bayartsetseg Dashdondov – Godo. Dozens of artists and God’s admirers came to see her another provocative, daring performance. This time Godo set a light to project her body motion onto a large white screen. Through her 40-minute long performance, Godo depicted the process of transcending into the next life, as she described. Her extraordinarily slow motion, absolute silence and occasional sound of Tibetan bowls, often made audience to wonder if performance was still on. Nevertheless, this very minimal and meditative performance managed whole audience to stay until the end of the show and left many questions unanswered.

ABOUT THE ARTIST

Д. Баярцэцэг – Годо | Төрөхүй

 

Годогийн санаанд буусан Төрөхүй …

 

976 галерей 2012 оны 4-р сарын 24-нд уран бүтээлч Годогийн Төрөхүй нэртэй үйлдлийн урлагийн бүтээлийг олон нийтэд толилууллаа. Үзэсгэлэнгийн танхим дүүрэн уран бүтээлчид, Годогийн шүтэн бишрэгчид, түүний зоримог, өдөөлттэй үйлдлийн урлагийн дахин үзэхээр ирсэн байв. Тэрээр өөрийн биеийн хөдөлгөөний сүүдрийг тайзны наагуур татсан хөшгөн дээр тусгахаар гэрэл асаажээ. Дөч орчим минутын туршид хөгжим байхгүй, чив чимээгүй орчинд хэтэрхий гэмээр аажуу тайван хөдөлгөөнөөр өөрийн ертөнцийн гүнд, бодь ухамсартаа нэвтрэн орж зуурдын ертөнцөөр аялах энэхүү үйлдлийн бүтээл нь өнөө үеийн яаруу, давчуу амьдралын хэмнэлд дассан хүмүүсийг тэс өөр хэмнэл рүү дагуулан аваачиж чадсан юм.

Үйлдлийн урлагийн тухай нийтлэлийг энд-ээс уншна уу.