Skip to main content
Tag

mongolian contemporary art

Lost Children of Heaven II | Dec 17 – Jan 15, 2015

By ExhibitionNo Comments

Lost Children of Heaven I, 10 Jun – 3 Jul, 2015

 

Mongolian Contemporary Art Support Association organized the second edition of Art for Public Awareness Series. Titled “Lost Children of Heaven”, this year the exhibition focused on Ulaanbaatar’s air pollution. On a recent report by WHO, Ulaanbaatar was ranked among top 10 cities in the world with the worst air quality. The objective of the project is to raise public awareness on impacts of air pollution on daily lives and health of people, and to reach politicians and to educate and empower the general public through art, the most powerful, yet peaceful tool of expression by by collaborating with young contemporary artists of Mongolia.

 

Through open competition, artists B.Chinbat, Т.Enkhbold, B.Munkhtsetseg, E.Munkh-Erdene, Ts.Tuvshinjargal, S.Tugssaruul, B.Тemuulen and artists of Human-Nature-Love-Freedom Group, including Ts.Davaajargal, D.Dorjderem, B.Munkhbolor, D.Bayarkhuu, J.Gantulga were selected to take part in the exhibition. The project provided grant for artists for procuring materials and supplies.

 

The exhibition opened for the public on December 17, 2015 at 976 Art Gallery. Selected artists displayed their works which varied in medium including video art, performance, installations, paintings, photo art and mixed media project. Contest winning essay “Hardworking Ant” was displayed as part of the exhibition in both Mongolian and in English. U.S Ambassador Galt, Ch.Batsaikhan, Head of Air Pollution Control Agency and other government and NGO officials attended the opening of the exhibition. During the opening, artist B.Chinbat created his action painting Ulaanbaatar ECG (Electric Cardiograph) with background music improvised by E.Munkh-Erdene, a solo violinist of Musica Viva Moscow Chamber Orchestra.

 

For the closing event, MCASA invited indoor ai quality expert Altangadas to have an open discussion with the artists and the public. He spoke on types of  outdoor and indoor air pollution and their sources and impacts on human health, as well as on ways of preventing it by introducing different cost effective methods.

Диваажингаас Төөрсөн Хүүхдүүд II | 2014.XII/17 – 2016.I/15

 

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ДИВААЖИНГААС ТӨӨРСӨН ХҮҮХДҮҮД төслийг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлээр хамтарсан үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг урьдчилан шалгаруулж, бүтээлээ туурвих явцад нь дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн оюутнуудын дунд энэ сэдвээр богино хэмжээний нийтлэлийн уралдаан зарлаж шалгарсан нийтлэлийг үзэсгэлэнгийн танхимд байршуулна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад иргэн, байгууллага бүрийн оролцоог дээшлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.

ДИВААЖИНГААС ТӨӨРСӨН ХҮҮХДҮҮД -I үзэсгэлэнг 2013 онд анх МОҮУДХ-оос АНУ-ын Төрийн департменттай хамтран ардчилалын алдаа оноо, өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн зохион байгуулж байсан. Энэ үзэсгэлэнд уран бүтээлч Б.Орхонтуул, Э.Лхагвадорж, Б.Нандин-Эрдэнэ, Б.Номин, Д.Үүрийнтуяа, Э.Найдандорж, Б.Баярмагнай нар уригдан оролцож 3 сарын туршид ажиллан маш сонирхолтой бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.

 

Эхний үзэсгэлэнгээс 2 дахь төслийг санхүүжүүлэх зорилгоор бүрдүүлсэн сан, мөн АНУ ЭСЯ-аас гаргаж буй нэмэлт төсвөөр энэ удаагийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Анхны төсөв бүрдэлтэд уран бүтээлээр хандив өгсөн Б.Орхонтуул, Б.Номин, Б.Нандин-Эрдэнэ, Э.Лхагвадорж, А.Баярмагнай нартаа талархаж байна. Э.Лхагвадоржийн “Бүх хэрэгцээ хангагдсан” хэмээх бүтээлийг тухайн үеийн ССАЖ-ын яаманд түүхэн үеийн сануулга болгон дурсгаж байлаа.

 

Дараачийн 5 төслийг байгаль орчин, дэлхийн дулаарал, хүний эрх, устаж буй соёл уламжлал, даяарчлалын асуудлаар сэдэвлэн зохион байгуулна.

Munkhbolor Ganbold | Adjective | Apr 19 – May 25, 2015

By ExhibitionNo Comments

Munkhbolor Ganbold | Adjective | Apr 19 – May 25, 2015

 

A solo exhibition by Munkhbolor Ganbold, a member of Human, Nature, Love, Freedom collective.

 

ABOUT THE ARTIST

Г. Мөнхболор | Тэмдэг Нэр

 

ХҮН БҮХНИЙ ДОТОР ОРШИХ ӨӨРИЙН БАЙГАЛЬ

Г. Мөнхболор

 

Дурсамж…
Сэтгэлгээн дэх аялал мэдрэмжээр дамжин үлдэхдээ элж хуучирсан бүхэн зохицох үл зохицох, ялгаа үл ялгагдах хотын хөл хөдөлгөөнөөс зайдуу буйд орших нэгэн дүүргээс нээсэн бүтээлүүдээ дэлгэж буй.

[vc_images_carousel images=”3087,3089,3090,3091,3092,3093,3088,3094,3095,3096″ img_size=”full x 240″ slides_per_view=”5″ wrap=”yes”]

Contemporary Art of Mongolia III | Apr 3 – Apr 17, 2015

By ExhibitionNo Comments

Contemporary Art of Mongolia III | Apr 3 – Apr 17, 2015

 

The 3rd installment of “Contemporary Art of Mongolia” will be held for the 3rd anniversary of 976 Art Gallery. Exhibition is curated by the founder of Blue Sun Contemporary Art Center, Yo. Dalkh-Ochir and features works by artists Ch.Batbileg, B.Orkhontuul, J.Anunaran, D.Bukhshandas, D.Amartuvshin and D.Bayartsetseg.

Монголын Контемпорари Арт 3

 

Куратор: Ё. Далх-Очир

Уран бүтээлчид: Ч. Батбилэг, Б. Орхонтуул, Ж. Анунаран, Д. Бөхшандас, Д. Амартүвшин, Д. Баярцэцэг

 

Бид бүгд хотын гудам хог дээр хаягдсан өдөр тутамд харагдах эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл, эрэгтэй хүний бэлгэвч мөн бидний мөрөөдөл болсон мөнгө эргээд үндсэн хэлбэр энгийн нэгэн цаасан болон хувирч, аль эсвэл нэгэн зураач өөрийн дүүгээ нөхөрт гарч үсээ тайруулсан тэр нь хэрхэн урлаг болж буй, хэн нэгэн “би” дөрвөн гартай байж болох, тэр гарнаас нь гар урган гарч, дөрвөн гар нэгэн бие болж тантай харилцах, хүүхдийн хувцас , өөрийн өмсөж байсан цамцаараа дардас хийж агуу том зураг болгосон тухай мөн эрээн даавууны өнгө дүрслэлийг өөрийн ертөнц дэхь урлагийн бүтээл болгосныг харах болно.

Altankhuyag Ochirkhuyag | Stomach | Dec 10 – Dec 22, 2014

By ExhibitionNo Comments

Altankhuyag Ochirkhuyag | Stomach | Dec 10 – Dec 22, 2014

 

Member of the Blue Sun Mongolian Contemporary Art Center, young artist O.Altanhuyag studied at the Institute of Fine Arts, Mongolia and trained at the studio of professor and artist T.Enkhbold. Witnessing the market tradition and urbanization in Mongolia in his childhood, Altanhuayg started to create works as a student criticizing how human-beings were being transformed into inseparable part of society driven by technology, as well as how people became the victims of political and economic powers.

 

Through his “small” scaled works, the artist depicts human intellect being transformed into a scooper of a giant mining excavator, bringing up “big” issues. He questions why and for what we becoming the cause of natural destruction and suggests humans in today’s society are like machinery. From his works, one can hear the continuous noise of the train and feel the sound of hoe dippers working throughout the night in the city.

 

O. Altankhyag’s  artworks were displayed in various exhibitions such as “Art Camp” by Blue Sun Contemporary Art Center, “Exit” Land Art Exhibition, “Time & Space” by Arts Council of Mongolia and South Korea and have attracted the attentions of many in the art world.

 

Yo.Dalkh-Ochirь Curator and head of the Blue Sun Contemporary Art Center

О.Алтанхуяг | Ходоод

 

“Хөх нар” монголын контемпорари урлагийн төвийн гишүүн, залуу зураач О.Алтанхуяг нь ДУДС-ийн уран зургийн ангийг уран бүтээлч, багш Т.Энхболдын урланд дүүргэсэн. Тэрээр  зах зээлийн шилжилт, хотжилтын үед өсөж, хүн өөрөө нийгэм, техник, технологийн нэг эд эс болж мөн улс төр эдийн засгийн золиос болсоор байгааг шүүмжлэн үзүүлэх санаа нь оюутан байхаас нь эхэлсэн гэж хэлж болно.

 

Түүний жижиг хэмжээний уран зургуудын илэрхийлэл нь газрыг цөмлөн ухагч, шороо, нүүрсийг хутган самрагч аварга шанган шүднүүд хүний толгой оюуны багаж болж, бид ер нь юунд зориулан юуны төлөө байгаль дэлхийгээ сүйтгэгч болоод байна вэ гэдгийг харуулж байдаг.

 

Алтанхуяг нь “Хөх нар“ төвийн “Art Camp“ олон улсын орчин үеийн урлагийн хөтөлбөрт, “ГАРЦ” анхны газар орон зайн урлагийн бүтээл, мөн Монголын урлагийн зөвлөлөөс зохиогдог ТIME & SPACE орчин үеийн урлагийн хамтарсан хөтөлбөрүүдэд оролцсон бүтээлүүд нь мэргэжлийн уран бүтээлчдийн анхаарлыг татаж байдаг.

 

Залуу зураачийн нийгэмд орших хүн нь хүнд механизмтай адил гэдэг “том” санааг “жижиг” хэмжээнд олон хувиралаар бүтээж байгаараа онцлог бөгөөд түүний бүтээлээс галт тэрэгний дохионы янгалах дуу, хотын шөнөжин түжигнэн газар ухагч машины чимээг бид хүртэж мэдэрч болох юм.

 

ХӨХ НАР контемпорари урлагийн төвийн тэргүүн, куратор Ё. Далх-Очир

Batzorig Dugarsuren | Shape Without Form | Oct 14 – Nov 1, 2014

By ExhibitionNo Comments

Batzorig Dugarsuren | Shape Without Form | Oct 14 – Nov 1, 2014

 

Through his interesting mix of installations, paintings, and photographs, Mongolian visual artist D.Batzorig, known as Bazo, makes a commentary on the loss of ecological and spiritual balances in our modern day.

 

The subjects of Batzorig’s earlier works mostly centered on the from of the circle which symbolizes the idea of eternal motion and reincarnation in nomadic philosophy of the Mongols and in Buddhism .

 

On top of the use of a traditional medium such as oil-paint, Bazo often uses and incorporates natural materials and tools such as smoke, stones, earth, wood, and paper to form his artworks such as installations, performances, photographs and paintings.

 

ABOUT THE ARTIST

Д. Батзориг | Хэлбэр Үгүй Хэлбэр

 

Базо нэрээр олон танигдсан уран бүтээлч Д.Батзоригийн уран зураг, фото, обьектоос бүрдсэн өрөг үзэсгэлэн нь орчин цагт тэнцвэрээ алдаад буй байгаль эколог, хүний дотоод сэтгэл зүйн тухай өгүүлнэ.

 

Түүний өмнөх ажлуудад Монголчуудын нүүдлийн философ, Буддизмд чухал бэлэг тэмдэг болсон мөнхийн хөдөлгөөн, дахин төрөлт, нирвааны бэлэгдэл болсон тойрог гол байр суурийг эзэлсээр ирсэн. Базо нь уламжлалт хэрэгсэл болох тосон будаг, зотонгоос гадна тортог, чулуу, шороо, мод, цаас, байгалийн дүр зураг зэргийг өөрийн өрөг, үйл хөдлөлийн урлаг, фото болон уран зургийн ажлуудад хэрэглэсээр ирсэн.

 

Уран бүтээлч Базо нь 2004 онд СУИС-г дүүргэсэн. Түүний бүтээлүүд нь Монгол, ОХУ, Солонгос, Хятад, Финланд, Япон улсуудад удаа дараалан дэлгэгдэж байв. 2005 онд Урчуудын хорооны Шилдэг Бүтээлийн шагналыг авч байсан тэрээр Олон улсын уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн гишүүнээр шалгаран сонгогдсон юм.

Gerelkhuu Ganbold | Zero Gravity | Sep 11 – Sep 21, 2014

By ExhibitionNo Comments

Gerelkhuu Ganbaold | Zero Gravity | Sep 11 – Sep 21, 2014

 

The traditional and the contemporary unite vigorously in Gerelkhuu Ganbold’s paintings. As a young artist with a perceptive knowledge of Mongol zurag and its motifs and an intuitive awareness of the complexity and angst of Mongolia’s democratic society and the unpredictability of youth, he is able to speak to the problems of his time in a way that engages the viewer at once. The flow of his line and the visceral energy of his singular narratives are unique among his generation.

 

These intensely and exquisitely coloured paintings stand out instantly as dramatic narratives that embrace time and legend in ways that allude to illuminated graphic art, to historical Western romantic art, and to an East, West cross-cultural notion of heaven and hell where the beast defeats humanity and obliterates comforting traditions. His paintings of the past three years are setting the tone for Gerelkhuu’s oeuvre through which he will continue to explore emotional conflicts, personal stresses, the volatility of dreams, and the fragile nature of his rapidly changing society through which he must navigate as both an artistic interloper and a daring participant, an adventurer and as a visual clairvoyant.

 

Adding intellectual depth his narrative work are numerous objects and motifs that fix his tales in time and place, real and imagined: his armour, weapons, masks, helmets, and horses speak to battles and legends long ago, to a time of rigidly ordered warfare. Times change and death comes to us all, artist seems to be saying in many of his tales. Violence and its consequences are ever present. Traditions are threatened by technology; machines are overwhelming the land, and people are becoming things, enslaved against their will.

 

Gerelkhuu makes a world in which we, initially, don’t quite recognise our humanity, but are still unconsciously knowing of it. We are all voyeurs to his art, privileged with anonymity, adding to his tales at will without fear of the consequences of participation, revealing ourselves along the way. Gerelkhuu reveals himself successively indeed, for, as I watch his art appear, he is a changed artist each time, a stronger man, whose doubts are being vanquished through his art. This is not an accident for he is disciplined as he sees his way more clearly with each work.

 

Gerelkhuu Ganbold is an astute observer and commentator of his time as is clear in his works. He gradually but forcefully makes us ever more aware of our surroundings in our precariously balanced urban life. He is unafraid to talk of alienation, violence, of the loss of traditions, of the suffocating crush of urban life, the indecision in society, and the pervasive influence of technology that makes us strangers to each other. By using his rich palette of gouache and watercolour the artist enhances the action and leads us gently into a better understanding of his time and place.

 

Ian Findlay-Brown, editor/publisher of Asian Art News and World Sculpture News

 

 ABOUT THE ARTIST

Г. Гэрэлхүү | Жингүйдэл

 

Ганболдын Гэрэлхүүгийн бүтээлүүд нь уламжлал болон орчин үеийн дүр төрхийг маш хүчтэй хослуулж чаджээ. Монгол зураг болоод түүний дүрслэлийн талаарх нарийн мэдлэгтэй, монголын ардчилсан нийгэм ба залуусын таашгүй ирээдүйг анзаарсан залуу зураач маань өнөөгийн тулгамдсан асуудлуудыг үзэгчдийн анхаарлыг татахуйцаар дүрслэн харуулж чадсан байна. Г.Гэрэлхүүгийн дүрслэлийн зураасын урсгал болон зөн совинтой эрч хүч нь түүнийг үе тэнгийн зураачдаас ялгаруулж байгаа юм.

 

Түүний хурц тод өнгөтэй бүтээлүүд нь цаг хугацаа болон домгийг багтаасан, сэтгэл хөдөлгөсөн хүүрнэл нь битүүхэндээ график урлаг мэт, өрнийн романтик урлаг болон зэрлэг догшин байдал нь хүн төрөлхтөнг ялсан, уламжлалыг устгасан, өрнө дорнын диваажин тамын төсөөллийг харуулснаараа тун онцлог болсон. Тэрээр сэтгэл санааны зөрчлүүд, хувийн даралт шахалтууд, хүсэл мөрөөдлийн урьдчилан тааварлах боломжгүй хэврэг байдал, байнгын өөрчлөгдөж буй нийгмийг урлагийн болон хөндлөнгийн хүний нүдээр ч, нийгмийн гишүүний нүдээр ч, хайгуулчийн нүдээр ч, далдыг харах нүдээр ч харж, судлаж байгаа нь түүний сүүлийн 3 жилийн бүтээлүүдэд илэрч, уран бүтээлчийн өнгө, чиг хандлагыг тодорхойлж байна.

 

Г. Гэрэлхүүгийн бүтээлүүдэд оюунлаг хүч нэмж буй зүйлс бол хуяг, зэвсэг, баг, дуулга болон эртний дайн тулаан, домгийг харуулсан морьд зэрэг бодит болон төсөөллийн юмс, цаг хугацаа болон байрлал, орон зайн тухай өгүүлэмжийг харуулсан гол санаа буюу мотиф юм.Цаг хугацаа өөрчлөгдөж хүн бүхэнд үхэл ирдэг гэдгийг түүний олон бүтээл өгүүлсэн харагдана. Хүчирхийлэл болон түүний үр дагавар нь мөнхөд оршино.

 

Өнөөгийн технологи эртний уламжлалыг сүрдүүлж, машин техник  газар дэлхийг эзэгнэж, хүн төрөлхтөн өөрсдийн хүсэл эрмэлзлэлээс тэс ондоо болж байна. Бид түүний бүтээсэн ертөнцөд нэвтэрснээр өөрсдийн хүнлэг чанар алдагдсаныг хүлээн зөвшөөрч чадахгүй ч тэр байдалтайгаа нүүр тулна. Гэрэлхүүгийн бүтээлүүдийг харах болгонд, тэр өөрийгөө чадамгай илэрхийлж, илүү хүчтэй болж, эргэлзээ бүхнээ бүтээлээрээ дамжуулан даван гарч байгаа нь мэдэгддэг. Бүтээл болгоныхоо дараа тэр илүү дадлагашиж, үзэл бодол нь ч илүү хурц тодорхой болж байгаад нь гайхах юмгүй.

 

Ганболдын Гэрэлхүү нь өөрийн цаг үеийн мэргэн ажиглагч ба хэлмэрч болох нь түүний бүтээлүүдээс тодорхой харагдана. Тэр биднийг тогтворгүй хотын амьдралынхаа орчин тойрныг аажмаар хирнээ хүчтэйгээр анзаарахад хүргэнэ. Тэр хөндийрүүлэлт, хүчирхийлэл, уламжлалаа алдсан байдал, багтарсан хотын амьдрал, нийгмийн шийдэмгий бус байдал болон биднийг бие биеэ танихгүй мэт болгож буй технологийн тухай өгүүлэхээс айгаагүй. Тэрээр өөрийн өнгө будгийг ашиглан биднийг цаг хугацаа, орон зайн тухай илүү ойлгоход хүргэж байна.

 

Asian Art News, World Sculpture News сэтгүүлийн эрхлэгч, ерөнхий редактор Иен Финдлей-Браун

Lkhagvadorj Enkhbat | Existent Non-Existent | Apr 21 – May 7, 2014

By ExhibitionNo Comments

Lkhagvadorj Enkhbat | Existent Non-Existent | Apr 21 – May 7, 2014

 

Member of Global Artist Pension Trust and recipient of Grand Prix from Tiger Translate International Competition, young emerging talent, E.Lkhagvadorj was born in 1987 in Ulaanbaatar city. He began his studies at Rajiv Gandhi Arts and Industrial Design School in 2002, later entering School of Fine Arts at Mongolian University of Arts and Culture, graduating in 2010. During his academic years, he had experimented with abstract, surrealist and photo-realist painting styles, improving his techniques and compositions in search of his own style.

 

In 2010, Lkhagvadorj began producing black and white hyper-realist paintings depicting the lives of the homeless people who lived in sewers and garbage dumps of Ulaanbaatar city. Their alienation from society and their extremely hazardous living conditions had ached artist Lkhagvadorj. In order to bring awareness to this situation, he started painting everyday lives of the homeless from drunk-men sleeping on the streets to picking garbage to survive. He spent long hours exploring the conditions of homeless; often interviewing and photographing them. When he first started painting the homeless, he could not pick colors other than black and grey. Filthy faces and clothes of the homeless and their gloomy lives were too somber to be expressed in any other color. With an intention to create a strong emotional impact, artist Lkhagvadorj chose the hyper-realist style for his works.

 

As the main subjects of Lkhagvadarj’s works live in an isolated world, separated from the rest of society, his goal was clear – to let these two different worlds meet each other with no feelings of fear or disgust. Most of us are too afraid to face the homeless and pretend not to see while they sleep or collect bottles and food waste on the streets. However, through his solo exhibition Existent & Non-Existent, artist Lkhagvadorj wants us to face this reality and shed light into the worlds of the homeless.

 

ABOUT THE ARTIST

Э. Лхагвадорж | Байгаа – Байхгүй

 

Дэлхийн уран бүтээлчдийн тэтгэлгийн сангийн гишүүн, Тайгер Транслэйт олон улсын уралдааны тэргүүн шагналт уран бүтээлч Э. Лхагвадорж нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002-2005 онд Ражив Гандийн Үйлдвэрлэл урлалын дунд сургуульд, 2005-2010 онд СУИС-д суралцаж төгссөн тэрээр сурч байх хугацаандаа абстракт, сурреалист, фото реалист чиглэлүүдээр бүтээлээ туурвин арга техник, зохиомжоо сайжруулахын хажуугаар өөрийн гэсэн өнгө аясыг эрэлхийлсээр иржээ.

 

Лхагвадорж 2010 оноос эхлэн Улаанбаатар хотын траншей болон хогийн цэгүүдээр амьдардаг гэр оронгүй хүмүүсийг дүрсэлсэн хар, саарал өнгийн хайпер реалист ажлуудаа тууривж эхэлжээ. Тэдгээр хүмүүсийн нийгмээс тусгаарлагдсан байдал, амьдралын ямар ч баталгаагүй, аюултай нөхцөл зэрэг нь уран бүтээлчийн сэтгэлийг зовоож түүний уран бүтээлд нөлөөллөө өгсөн байна. Нийгмийн анхаарлыг эдгээр хүмүүс рүү чиглүүлэх зорилгоор гудамж, зах хавиар согтуу хэвтэх, хог түүж амьдрах тэдний өдөр тутмын амьдралыг бүтээлдээ харуулж иржээ. Тэрээр бүтээлээ туурвихын тулд цаг заран судалгаа хийж, заримдаа тэднээс ярилцлага авч, зөвшөөрөл авч фото зургийг нь дардаг аж. Лхагвадорж өөрийн гэсэн өнгө аястай эдгээр бүтээлээ анх туурвихад түүнд хар, саарал хоёроос өөр өнгө санаанд нь буугаагүй гэдэг. Хир даг болсон хувцастай, халтар царайтай тэдний гэрэл гэгээгүй амьдралыг илэрхийлэхэд өөр өнгө огт зохисонгүй. Хүмүүсийн сэтгэл зүйд шууд л хүрэх зорилгоор Лхагвадорж хайпер реалист чиглэлийг сонгож авсан байна.

 

Бидний гэгдэх нийгмээс таслагдан холдсон эдгээр хүмүүсийг ямар нэг айдас, ичгүүргүйгээр бидэнтэй нүүр тулган, өөрийн бүтээлээр дамжуулан уулзуулах зорилтыг уран бүтээлч өмнөө тавьжээ. Гудамжинд согтуу хэвтэх, шил лааз цуглуулан өдөр хоногоо өнгөрүүлэх тэднийг бид харсан ч хараагүй царайлдаг, бас харахаас ч айдаг нь үнэн.

 

976 Арт Галерейд 2014 оны 4-р сарын 21-ээс 5-р сарын 7-ыг хүртэл дэлгэгдэх Байгаа-Байхгүй нэртэй үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлч Лхагвадорж нь гэр оронгүй хүмүүс нь бидний гэх нийгэмд хамаарч байгаа эсэх, өөрөөр хэлбэл бидний дотор тэднийг гэх орон зай байгаа эсэхийг асуудал болгон дэвшүүлж байгаа юм.

 

Уран бүтээлч Э.Лхагвадорж нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос АНУ-ын Төрийн департменттай хамтран хэрэгжүүлсэн “Урлагаар дамжуулан ардчилалыг дэмжих” төслийн тэтгэлэг, Монголын үндэсний уран зургийн галерейд 2011 онд зохион байгуулсан Монгол-Солонгосын хамтарсан үзэсгэлэнгийн тэргүүн шагнал, Хятадын Чангчунд болсон Зүүн хойд азийн олон улсын үзэсгэлэнгээс 3-р байрын шагнал зэргийг хүртэж байжээ. Түүний ажлууд нь өөрийн эх орны тэргүүлэх музей, галерейнуудад олон удаа дэлгэгдэж байснаас гадна Гонг Конг, Хятад, Герман, Австрали улсуудад дэлгэгдэж байв. Мөн 2012 онд дэлхийн 60 гаруй оронд уншигчтай “Азийн урлагийн мэдээ” хэмээх томоохон сэтгүүлд түүний уран бүтээлийн талаар 4 нүүр мэдээ, нийтлэл гарч байжээ.

[vc_images_carousel images=”1084,1088,1087,1089,1086,1085,1082,1083,1081″ img_size=”full x 240″ slides_per_view=”5″ wrap=”yes”]

Contemporary Art of Mongolia II | Apr 1 – Apr 19, 2014

By ExhibitionNo Comments

Contemporary Art of Mongolia II | Apr 1 – Apr 19, 2014

 

“Contemporary Art of Mongolia II” will be held on the the 2nd anniversary of 976 Art Gallery. The exhibition features artworks by G. Munkhtbold, M. Batzorig, B. Badral, D. Battsetseg (Godo), S. Ganzug, D. Uuriintuya, U. Narbayasgalan, B. Nandin-Erdene, B. Enkhchuluun, G. Gerelkhuu, B. Enerel, B. Enkhzaya, as well as works from the art collective Human, Nature, Love, Freedom.

Монголын Контемпорари Арт 2

 

976 галерей хоёр жилийн ойдоо зориулан “Contemporary Art of Mongolia II” үзэсгэлэнг нээлээ. Тус үзэсгэлэнд  уран бүтээлч Г.Мөнхболор, М.Батзориг, Бу.Бадрал, Годо буюу Д.Баярцэцэг, С.Ганзүг, Д.Үүрийнтуяа, У.Нарбаясгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Энхчулуун, Г.Гэрэлхүү, Б.Энэрэл, Э.Энхзаяа, түүнчлэн “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөний цоо шинэ бүтээлүүдийг дэлгэн харуулах юм.