Skip to main content

Yo. Dalkh-Ochir & B. Enkhtuya | Ancient Breathing by Nestle | Oct 5 – 26, 2012

 

How would be like, if we look back at the ancient cultures, traditions and lives of our ancestors, through coffee, that human-beings consume today, on daily basis? Artists Yo.Dalkh-Ochir and B.Enkhtuya are trying to answer in these questions through their works created using coffee, milk and printed photos on canvas.

 

“While living in the midst of immense information flow, it seems, our lives and future depend on, how we perceive and interpret different codes that carry signals”, artist Yo.Dalkh-Ochir say. He believes that 30-40 thousand years ago people created different codes to leave certain messages for their successors, which can be found in cave painting today. And these paintings possess a power to influence in our lives. Basing on this idea, in his artworks, artist Dalkh-Ochir juxtaposed ancient codes and modern icons, that carry different messages.

 

Series of works named Bodhisattva, by artist Enkhtuya suggests viewers possibilities of awakening a god within ourselves.

Ё.Далх-Очир, Б.Энхтуяа | Эртний өгүүлэмжийг Нэстлегээр

 

Хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох кофегоор дамжуулан хэдэн мянганы тэртээх түүх соёл, амьдрал руу эргэн харвал ямар байх вэ? Уран бүтээлч Ё.Далх-Очир, Б.Эххтуяа нар кофе, сүү, фото, зотон зэрэг холимог техник ашиглан бүтээсэн уран зураг, өрөг бүтээлүүдээ энэхүү үзэсгэлэнд дэлгэж эдгээр асуултанд хариулахыг оролдсон юм.

 

Хавтгай дэлхий дэх мэдээллийн их урсгалын дунд төрөл бүрийн мэдээлэл агуулсан дохио тэмдэгтийг хэрхэн хүлээн авч, тайлж уншихаас бидний амьдрал, ирээдүй шалтгаалдаг мэт. 30-40 мянган жилийн тэртээ ч хүмүүс дохио тэмдэгтийг хэрэглэдэг байсан нь өдгөө хадны сүг зураг болон үлдсэн хэмээн Ё.Далх-Очир үздэг. Тэдгээр хадны зураг эртний хүмүүсийн учир утгагүй бичээс, дүрс бус, харин оюун санааны хүч, амьдрал ахуйг хадгалсан дохио тэмдэгт юм. Тиймээс тэрбээр бүтээлүүддээ эрт үеийн дохио тэмдэгт, өгүүлэмжийг орчин үеийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл агуулсан дохио тэмдэгтүүдтэй харьцуулан илэрхийлжээ.

 

Тэгвэл зураач Б.Энхтуяагийн “Бодьсатва” цуврал ажлууд нь “Хүн бүрийн дотор бурхан бий. Гэгээрэлд тэмүүлсний хүчээр хэн ч гэсэн доторх буддагаа сэрээж чадна” гэсэн санааг агуулжээ.

Leave a Reply